“Говь” ХК-ийн бохирын лаганд 18 настай залуу унаж, амиа алджээ

access_time 2019-07-24
remove_red_eye 112

 

Өнгөрсөн мягмар гаригт “Говь” ХК-д ажиллаж байсан, 18 настай Л гэх залуу тус компанийн 2-3 метрийн урттай лаганд унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач залуугийн цогцсыг шөнийн 02:00 цагийн үед лагаас гарган авсан байна.

Тус компанийн удирдлага өглөөний 10.30 минутын үед түүнд “Говь” ХК-ийн бохирын лаг шүүх газарт орж, бохир соруулах үүрэг өгсөн аж. Тэрбээр бохир соруулах газар орсноосоо хойш гарч ирээгүй тул хамт ажилладаг залуу гэрийнхнээс нь харьсан эсэхийг тодруулснаар эрлийн ажиллагаа эхэлжээ.

Талийгаачийн ээж Ц-гийн мэдээлснээр, “Говь” ХК-ийн үйлдвэр дээр ирж хүүгээ сурагласан ч дотогш нэвтрүүлээгүй байна. Оройн 23.00 цагийн үед хяналтын камерын бичлэгийг шалгахад талийгаач залуу бохир шүүх газар орсноос хойш гарч ирээгүй, ажлаасаа гарч явсан нь бичигдээгүй байсан учир Онцгой байдлын байгууллагад дуудлага өгчээ.

Онцгой байдлын аврагчид хэргийн газарт ирж, лаганд хуримтлагдсан бүх бохирыг соруулан авч, залуугийн цогцсыг шөнийн 02.00 цагийн үед гарган авч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгчээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна.

Талийгаач Л тус компанид ажиллаад гурван сар болж байсан бөгөөд саяхан үндсэн ажилтан болжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549