Хөвсгөлд он гарсаар ослын улмаас 41 хүн нас баржээ

access_time 2019-07-18
remove_red_eye 122

 

Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар осол гэмтлийн өвчлөл 605 тохиолдол бүртгэгджээ. Үүний 161 буюу 26,6 хувийг 0-16 насны хүүхэд, осол гэмтлийн улмаас нас барсан 41 тохиолдол бүртгэгдсэнээс 5 тохиолдол буюу 12,1 хувь нь 0-5 насны хүүхдийн нас баралт эзэлж байна.

Тус аймагт осол гэмтлийн өвчлөл нас баралтыг бууруулах зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан бөгөөд дээрх арга хэмжээг Ажлын хэсгийн салбар байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

Тухайлбал аймгийн Эрүүл мэндийн газраас “Авто машины ослоор алаг үрсээ алдсаар байх уу”, “Хүүхдийн түлэгдэлт эцэг эхийн хариуцлага”, “Хүүхдийн суудал, Ногоон гэрэл цагаан шугам” зэрэг олон нийтийг хамарсан ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж иргэдэд зөв мэдлэг, дадал, хандлага төрүүлэх сургалтад 4200 орчим иргэд 250 жолооч нарыг хамруулаад байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549