Путин Хабиб Нурмагомедовтой уулзаж, баяр хүргэжээ

access_time 2018-10-11
remove_red_eye 83

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ульяновскт болсон “ОХУ-Спортын хүч” форумын үеэр “UFC”-ийн холимог тулааны аварга Хабиб Нурмагомедов, түүний аав Абдулманап Нурмагомедов нартай уулзаж, баяр хүргэсэн талаар “РИА Новости” агентлаг мэдээлжээ.

Путин Хабибтай “Баяр хүргье” хэмээн мэндэлсэн байна. Тэрээр аваргын ааваас Конор МакГрегортой тулалдсаных нь дараа хүүгээ хатуу шийтгээгүй биз дээ хэмээн хошигнон асуужээ.

Путин Нурмагомедовыг гол үүргээ биелүүлж, ялалт байгуулсныг тэмдэглэсний зэрэгцээ орлогоос илүүтэй спортын үзэл баримтлал чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр “Юуны өмнө таны өрсөлдөгчийн баг чухал. Эцэст нь спортын, эрчүүдийн нөхөрлөлийг хэвийн болгох арга зам олдоно. Спорт нь эдгээр зорилгыг нарийн тодорхойлдог гэж хэлжээ.

Путин оросууд Нурмагомедовыг дэмжиж байсныг тэмдэглээд, “Та Оросын иргэн. Бид хэн, хаана, юу хийж байгаагаас үл шалтгаалан иргэддээ анхаарлаа хандуулдаг. Тиймээс бид таныг маш их дэмжиж байлаа” хэмээн нэмж хэлсэн байна. Мөн тэрээр хэдийгээр арилжааны спортод тооцогддог ч дүрэм журмыг дагаж мөрдөх хэрэгтэйг тэмдэглэжээ. Путин “Энэ төрлийн спортод хүн бүр тэдгээр дүрмийг чанд мөрдөнө гэдэгт найдаж байна” гэж хэлсэн байна.

Уулзалтын үеэр Хабиб Нурмагомедов “Би нэр төрөө эрхэмлэсэн. Гэхдээ өөрийгөө хянах боломжгүйд хүрсэн. Тулааны үеэр өдөөн хатгалга үргэлжилсээр байсан” хэмээжээ. Путин дэвжээн дээр өрсөлдөгч нь хэрхэн өдөөн хатгасныг Оросууд ойлгож байгааг тэмдэглээд, асуудлыг эерэгээр шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, Хабиб Нурмагомедовт амжилт хүссэн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549