НИТХ-ын тэргүүлэгч Ш.Үнэнбатын уясан даага айрагджээ

access_time 2019-07-16
remove_red_eye 137

 

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөлөө.

Энэ жилийн наадмын эрлийз бага насны морьдын уралдаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газрын дарга, Нийслэлийн алдарт уяач Ш.Үнэнбатын уяж сойсон хонгор халзан даага айргийн дөрөвт хурдалж, уясан эзнээ баярлуулж, унасан хүүхдээ урамшуулж, наадамчин олноо цэнгүүлжээ.

Уясан хүлгээ айрагдуулсан НИТХ-ын тэргүүлэгч Ш.Үнэнбат, унаач хүүхдэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардуулсан байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549