Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүдийн тоог нэмэх санал гаргажээ

access_time 2019-07-16
remove_red_eye 142

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд саналаа УИХ-д хүргүүлэлгүй өөрийн боловсруулсан Монгол Улсын Үндсэн Хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө өргөн барихаар болжээ.
Түүний Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн саналуудын заримаас цухас дурьдая.

1.УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгож нэмэх,
2. УИХ-ын 108 гишүүнийн талыг нь мажоритар, талыг нь пропорцианаль системээр сонгох,

3. Шинээр нам байгуулахын тулд 801 биш 10 мянган гишүүний гарын үсэг цуглуулдаг болгох гэх мэт санал гаргасан бололтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийнхөө тухай УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 15 цагт оролцон мэдээлэл хийж, УИХ-ын дарга Г.Занданшатарт уг төслөө 16.00 цагт өргөн барих ажээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549