Б.Хурц нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

access_time 2019-07-08
remove_red_eye 101

 

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр Б.Хурц нарын есөн хүнийг шалгаж байгаа билээ. Тэгвэл энэ хэрэг шүүхэд шилжсэн бөгөөд өнөөдөр /2019.07.08/ Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дээрх хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхлэх гэж байна.

Хэргийг тодруулбал, Б.Хурц нарын есөн хүнийг Эрүүгийн хуулийн 133.1, 251.1-д зааснаар яллах дүгнэлттэйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлэг болж буй. Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хурлын товыг гаргах, эсвэл хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсэхийг шийдвэрлэх юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549