НАМЗХ шинэ ерөнхийлөгчөө тодруулна

access_time 2019-07-08
remove_red_eye 127

 

МАН-ын залуучуудын байгууллага болох Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны ээлжит Их хурал өнөөдөр /2019.07.08/ Тусгаар тогтнолын ордонд болно. Тус Их хурлаар өнгөрсөн дөрвөн жилийн НАМЗХ-ны үйл ажиллагааны тайланг сонсохоос гадна шинэ Ерөнхийлөгчөө сонгоно.

Одоо тус холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ажиллаж байгаа. Г.Тэмүүлэн гишүүн 2015 оны зургаадугаар сард тус албан тушаалд сонгогдож дөрвөн жилийн хугацаа нь өнгөрсөн сард дууссан.

НАМЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ Монголын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Скайтел группийн ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг гурван сарын өмнө мэдэгдсэн. Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал өрсөлдөнө гэх мэдээлэл байгаа юм.

МАН-ын дүрмийн өөрчлөлтөөс шалтгаалан НАМЗХ-ны ерөнхийлөгчийн насны хязгаарыг 40 байсныг 35 болгож бууруулсан. Тиймээс НАМЗХ-ны ерөнхийлөгчид 35 наснаас доош насны залуус өрсөлдөх боломжтой юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549