Сайд Д.Сарангэрэлийг эсэргүүцэж, иргэд цусаараа тэмцэнэ гэв

access_time 2019-07-08
remove_red_eye 129

 

Монголын ерөнхий боловсролын гурван сургуульд сүрьеэгийн дэгдэлт илэрч, эцэг эхчүүдийг айдаст автуулаад байгаа. Тиймээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг ажлаа муу хийсэн гэж огцруулахыг шаардсан жагсаалыг өнөөдөр /2019.07.08/ иргэд үргэлжлүүлэн хийлээ.

Ардчилсан намын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга Ж.Амарсанаа жагсаалын үеэр “Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг ажлаа хийсэн хэвээрээ. Сайн дураараа ажлаа өгөхгүй байгаа учраас эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлж байна. Засгийн газраас дорвитой арга хэмжээ авахгүй байна. Жишээлбэл, өнөөдрийн байдлаар Төв аймгийн Сүмбэр сумын сүрьеэгийн дэгдэлт илэрч, ерөнхий боловсролын сургуулийн эм ууж байсан сурагчдын дунд дахин сэдрэлт гарч байна. Сурагчид эм уусаар байхад сэдрэлт үүссэн нь эмэнд дасалтай сүрьеэ байх болов уу гэсэн болгоомжлол төрж байна. Бас ашиг сонирхлын зөрчил бүхий томилгоонууд явагдаж байна. Нэгдүгээр эмнэлгийн даргыг сольсон асуудал гарч ирлээ. Түүний цаана ямар асуудал байгааг тодруулах хэрэгтэй. Сайдын тушаал нь хаана байгаа юм” гэв.

Тэрбээр “Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сайн дураараа ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж, 20 гаруй удаа жагсаал хийсэн” тухай хэллээ. Эсэргүүцлийн жагсаалд ойролцоогоор 100 орчим иргэд оролцож үзэл бодлоо илэрхийлэх бөгөөд иргэд өнөөдөр цусаараа тэмцэж, цусаа юүлнэ гэдгийг зохион байгуулагчид хэлж байв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549