Хариуцлага алдсан ангийн захирагчийг ажлаас нь чөлөөллөө

access_time 2019-07-05
remove_red_eye 169

 

Зэвсэгт хүчний дугаар ангиас өнгөрсөн хугацаанд их хэмжээний байлдааны сум, галт хэрэглэл алдагдан шүүх хяналтын байгууллага хэргийг шалгаж байна. Тэгвэл энэхүү хэрэгтэй холбоотойгоор Зэвсэгт хүчний 311, 345-р ангийн захирагчаар тухайн үед ажиллаж байсан бригадын генерал Л.Гансэлэмийг 2019 оны долдугаар сарын 5-ны өдрийн ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хурлаар албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргалаа.

Түүнчлэн дахин галт хэрэглэл, цэргийн анги салбаруудаас алдагдсан тохиолдолд тухайн ангийн захирагчийг албан тушаалаас нь чөлөөлөх заалтыг тушаалд оруулахаар болсон талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549