Ерөнхийлөгчийн сонгуулиас 3 хоногийн өмнө Төрийн Банкнаас 20 тэрбум төгрөгийн зээл авсан БНХАУ-ын иргэн Сун Гуанченийг саатуулжээ

access_time 2019-07-05
remove_red_eye 470

 

Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураахаас гурав хоногийн өмнө буюу 2017 оны зургаадугаар сарын 23-ны өдөр “Шинжиан шинфа” ХХК-д 20 тэрбум төгрөгийг Төрийн банкнаас нэг өдрийн дотор хууль зөрчин олгосон эсэх асуудал гарсан талаар бид мэдээлж байсан билээ.

Тус 20 тэрбум төгрөгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан байж болзошгүй гэх хэргийг Тагнуулын Ерөнхий Газраас шалгаж байгаа аж.

Энэхүү хэрэгт Хятадын хөрөнгө оруулалттай “Шинжиан Шинфа” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Сун Гуанченийг өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорьсон тухай эх сурвалжууд мэдээллээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549