Baabar.mn ХОРИГЛОСОН  нийтлэл

access_time 2019-07-05
remove_red_eye 806

Уржигдархан Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Р.Амаржаргал, хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан Да.Ганболд, нийтлэлч Б.Батбаяр /Баабар/ нар ардчиллын үнэт зүйлээ хамгаалахаар “Боловсрол төвтэй  улс төр” нэртэй ТББ байгуулан ардчилал , хэвлэлийн эрх чөлөө хэмээн ярьж байсан. Гэвч baabar.mn сайт нийтлэлч У.Оргилмаагийн бичсэн нийтлэлийг гаргахаас татгалзсан байх юм. Тэрхүү нийтлэлд ГХЯ-ны элдэв томилгоо мөн Су.Батболд болон Д.Цогтбаатар нарын төрийн өндөр албан тушаалд ямар замаар очсон талаарх баримтыг дэлгэсэн байсан. Монгол Улсын нэр хүндийг хар тамхины хэрэгт хутгасан болон хар тамхины сүлжээ мафи хэдийнээс ГХЯ- нд шургалсан талаар бичсэн байж. Дээрх нийтлэлийг энд дарж уншаарай

Су.Батболд гишүүний туслах энэ талаар бидэнд хэлэх дээ. Baabar.mn сайт дээр гарсан мэдээллийг уншиж байтал нийтлэл устсан. Бидний зүгээс устгуулсан зүйл байхгүй. Ураг төрлийн томилгооны талаар бичсэн байна лээ. Ямар ч ураг төрлийн холбоогүй мөн хар тамхины хэрэгт холбогдсон Баттүшигтэй холбоотой байсан удаагүй магадгүй нийтлэлч Оргилмаа энэ талаар удахгүй залруулга гаргах байх хэмээн хэлсэн юм.

Харин ГХЯ-ны сайд Д.Цогтбаатартай холбогдож тодорхой мэдээлэл авах гэсэн боловч утсаа авсангүй . Туслахаараа дамжуулж хариу өгсөнгүй.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549