Хүний бие аянганд ниргүүлэхэд юу болдог вэ

access_time 2019-07-03
remove_red_eye 425

 

Аянганд ниргүүлээд амьд үлдэж чадсан азтай хүмүүс
Жил бүр 300,000 хүн тутмын нэг нь аянганд ниргүүлэх эрсдэлтэй байдаг гэсэн судалгаа бий. Тэдгээр хүмүүсийн 90% нь аянганд цохиулсан ч амьд үлдэх боломжтой байдаг ба зарим нь шивээс шиг арилахааргүй толботой үлддэг /Лихтенберг/ байна.

Гэвч үүгээр асуудал дуусахгүй. Аянга цахилах үед 27,760 цельсийн халуун үүсдэг өөрөөр хэлбэл 1 тэрбум вольтын цахилгаан үүснэ. Энэ нь хүнд хэрхэн нөлөөлдөг бол гэж бодохоос ч аймшигтай санагдах нь дамжиггүй. Аянганд ниргүүлэх үед богино-хэлхээ бүхий цахилгаан долгион зүрх, уушги болон мэдрэлийн системд нөлөөлдөг байна.

 

Үр дүнд нь зүрхний цохилтонд нөлөөлж, багтрах, тархи болон нуруу нугас гэмтэх, ой тогтоолт муудахад хүргэдэг аж. Түүнчлэн цэврүү үүсгэхүйц халуун, гэрэл болон цахилгаан нь нүдэнд сөргөөр нөлөөлнө. Жишээ нь нүдний торлог бүрхэвч дэх цооног бүхий нүхнүүд болон хараанд нөлөөлж, манан татсан мэт мэдрэмж төрүүлдэг байна.

Цахилгаан биеэр тархсанаар хялгасан судас дахь улаан цусны эсүүд задарч, улмаар арьсны аюултай өвчин тусах үндэс болно. Энэ нь дээр дурдсан Лихтенбергийн шинж тэмдэг юм. Хэт халуун температур нь таны өмсөж, зүүсэн металлд татагдах ба үр дүнд нь гуравдугаар зэргийн түлэгдэлт үүсгэдэг аж. Эсвэл арьсыг богино хугацаанд ууршуулах эрсдэлтэй.

 

Заримдаа аянганд ниргүүлсэн хүний хамаг хувцас нь ууршиж, нүцгэн болсон байх нь ч бий. Аянганд цохиулсаний дараах сорви яг л аянга байна шүү бас л уран хийсэн шивээс мэт. Эсвэл аянгаар ташуурдаад авсан, эсвэл тамгалсан ч юм шиг. Мөн зарим хүн аянга юмуу тогонд цохиулаад үхдэг бол зарим нь эсрэгээрээ зөн билигтэй хийгээд шид олж, авдаг тохиолдол байсан байдаг.

 

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549