Эмэгтэйчүүдийн тархи эрчүүдийнхээс хэд дахин илүү идэвхтэй ажилладгийг нотолжээ

access_time 2018-08-02
remove_red_eye 57

46 мянга гаруй хүний тархины зургийг ашигласан нэгэн сонирхолтой судалгаагаар эмэгтэйчүүдийн тархи эрэгтэйчүүдийнхээс хэд дахин илүү идэвхтэй мөн тархины үйл ажиллагаа нь илүү олон хэсэгт явагддагийг тогтоосон байна. Энэхүү судалгаа нь эмэгтэйчүүд яагаад нойргүйдэл, депресс,стресс болон айдас гэх мэт зүйлсэд эрэгтэйчүүдээс илүү өртөмтгий байдаг асуултын хариуг гаргахад дөхөм болсныг судлаачид онцолжээ.

Тус судалгааг АНУ-ын Калифорни Мужийн “Амен” эмнэлгийн судлаач эмч нар хийж гүйцэтгэсэн бөгөөд нийт есөн эмнэлгээс цуглуулсан 46,000 гаруй тархины зураглалыг ашиглаж, эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн тархийг хооронд нь харьцуулснаараа өмнө хийгдэж байсан судалгааны ажлуудаас онцлогтой юм.

Судалгаагаар эмэгтэйчүүдийн тархины үйл ажиллагааны илүү идэвхтэй байдлын үр дүнд эрэгтэй, эмэгтэй хүмүүст тархи, сэтгэл зүй эсвэл мэдрэлийн аливаа эмгэг, өвчин, доголдол тэс өөрөөр нөлөөлж илэрдгийг харуулсан юм. Үүний тод жишээ бол эмэгтэйчүүд ой санамжаа алдах өвчин, айдас, бачимдал, стресс, депресс, нойргүйдэл гэх мэт өвчинд илүү өртөх магадлалтай байдаг бол эрэгтэйчүүд харин ADHD буюу анхаарал төвлөрлийн дутагдал, хэт хөдөлгөөнтөх өвчинд өртөх магадлал илүүтэй байдаг гэсэн үр дүн гараад байна.


Эмэгтэйчүүдийн тархины дээд хэсэг илүү ачаалалтай ажилладаг ба тус хэсэгт цусны эргэлт илүү очдог нь эмэгтэйчүүдийн анхаарал, сэтгэл хөдлөл, зөн совин, болон энэрэнгүй байдал нь эсрэг хүйстнээсээ давамгай байдагтай холбоотой аж.

Тус судалгаанд тархины зураглалаас гадна тархи, сэтгэл мэдрэлийн огт эмгэггүй эрүүл хүмүүсээс эхлээд тархи, сэтгэл зүйн олон төрлийн эмгэгтэй гэх мэт нийт 26,683 олон төрлийн эмгэгтэй хүмүүсийг хамруулсны үр дүнд дээрх хариу гарсан юм. Оролцогчдод тодорхой даалгавар өгч, цусны даралтыг хэмжих гэх мэт олон төрлийн дасгал хийлгэжээ.

АНУ-ын Аштоны Их Сургуулийн тархи судлаач Жина Риппон тархины талаар “Амьдралын урт болон богино хугацааны олон төрлийн шинэ туршлагууд нь тархины бүтцийг тун амархан өөрчилдөг. Мөн таны амьдарч буй нийгмийн хандлага, жишгээс ч хамаарч таны тархины мэдээлэл боловсруулах үйл явцад нөлөө үзүүлж байдаг” гэжээ.

Гэсэн хэдий ч хүний тархи нь хүйсээс хамааралгүй дахин давтагдашгүй, байнгын өөрчлөлтөд орж байдаг тул түүнийг бүрэн ойлгож, судлах нь тун бэрх гэж тархи судлаачид дурдсан байна.

Эх сурвалж: Weforum

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549