Завхан аймаг руу онгоц ниснэ

access_time 2019-07-02
remove_red_eye 110

 

Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар Донойн нисэх онгоцны буудлын шороон зурвасыг хатуу хучилттай болгох ажлын явцтай танилцаж, улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахыг үүрэг болгожээ.

Тус хатуу хучилттай зурвас нь найман тэрбум 650 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 2860 метрийн урт, 30 метрийн өргөнтэй аж. Энэ бүтээн байгуулалт дууссанаар Завхан аймагт ямар ч төрлийн онгоц чөлөөтэй буух боломж бүрдэх ажээ.

Доной нисэх буудал нь Завхан аймгийн төв Улиастайгаас баруун тийш 25 км-т байрладаг, орон нутгийн нисэх буудал юм.

Анх 1956 оны 06 дугаар сард Улиастай хотоос 32 км-ын зайд орших Алдархаан сумын нутаг Донойн хөндийд таван гэртэй, гурван орон тоотойгоор байгуулагдаж, даргаар нь Амгалангийн Дорж ажиллажээ.

УБ-Завханы хооронд Ан-2 онгоцоор долоо хоногт 1-2 удаа ачаа шуудан, зорчигч тээврийн үүргийг гүйцэтгэж байгаад 1958 оны 09 дүгээр сард тус аймгийн төвийн дэнжид шилжин төвлөрчээ.

2002 онд Донойн хөндийд шинээр онгоц хөөрч, буух сайжруулсан шороон зурвас, нисэх буудлын барилга байгууламж баригдсанаар нисэхийн аюулгүй ажиллагаа болон нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж, Донойн хөндийд үйл ажиллагаа нь тогтмолжин ажиллаж байжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549