Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто зам борооны улмаас эвдэрчээ

access_time 2019-07-01
remove_red_eye 155

 

Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хөвөө шуудуу үерт урсаж, эвдрэл үүссэн гэдэг мэдээллийг Авто тээврийн үндэсний төв өгч байна. Тодруулбал, зургадугаар сарын 30-ны өдрийн 16.00 цагийн орчимд орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хөвөө шуудуу үерт урсаж, эвдэрчээ.

Авто замын зорчих хэсэгт их хэмжээний ус тогтсон байдалтай байгаа учраас оройн цагаар үзэгдэх орчин хангалтгүй үед тус замыг сонгож хөдөлгөөнд оролцож буй жолоочид анхаарал болгоомжтой зорчихыг албаныхан зөвлөж байна.

Ингээд долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлаас танилцуулъя. Долдугаар сарын нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын сав нутгаар 31-36 градус хүрч халах төлөвтэй байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549