Өнөөдөр Леонел Андрес Мессигийн төрсөн өдөр

access_time 2019-06-24
remove_red_eye 1638

 

1987 оны энэ өдөр Аргентиний Росариод Гангын үйлдвэрийн менежер Итали гаралтай Хорхе Мессигийн гэрт нэгэн хүү мэндэлжээ.

Энэ хүү 10 настайдаа өсөлтийн гормоны дутмагшил гэж өвчинтэй тэмцэж, амны сальфеткан дээр анхны мэргэжлийн гэрээгээ байгуулж байлаа.

Түүнийг үзэн ядагчид одой гэдэг, нохой бөөс ч гэдэг. Харин түүнийг шүтэн бишрэгчид ХӨЛБӨМБӨГИЙН БУРХАН ТЭНГЭРИЙН ХҮҮ хэмээн өргөмжлөх нь бий.

165 см өндөртэй ч түүнд хүрээгүй амжилт эвдээгүй рекорд цөөхөн үлдсэн.

Дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин, Хөлбөмбөгийн бяцхан шидтэн, Барселона төдийгүй Дэлхийн хөлбөмбөгийн бүх цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг агуу Леонел Андрес Месси Күчитинни өнөөдөр 32 нас хүрч байна.

 

Түүний тухай алдартай ишлэл.

Карлос Пуеоль “Месситэй Барсаг бүгд санах болно. Тэр бол энгийн нэг тоглогч биш. Тэр өөр гарагийн хүн”

Радамель Фалкао “Месси үнэхээр жинхэнэ тоглогч уу? Эсвэл Playstation ийн ямар нэг дүр үү?

Христо Стойчков ” Нэгэн цагт намайг зогсооход гар буу хэрэгтэй гэдэг байлаа. Харин Мессиг зогсооход Machinegun л хэрэг болох байх.”

Антонио Лобе Адониус /Португалийн зохиолч/ Амьдралд 4 чухал зүйл бий ном найзууд хүүхэн … МЕССИ

“Месси Зөвхөн зүүнээрээ тоглоод дэлхийн шилдэг. Харин тэр баруунаараа тогловол …. ” энийг хэн хэллээ байз…

Эцэст нь

Пеп Гуардиола ” Би түүнийг/Месси/ Дэлхийн шилдэг болгохыг хичээсэн. Харин тэр намайг Дэлхийн шилдэг болгосон.”

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549