Ван Гогийн “аминд хүрсэн” бууг дуудлага худалдаагаар заржээ

access_time 2019-06-24
remove_red_eye 136

 

Суут зураач Винсент Ван Гогийн аминд хүрсэн гар бууг дуудлага худалдаагаар заржээ. Уран бүтээл, амьдралынхаа сүүлийн жилүүдэд сэтгэцийн өвчнөөр шаналж байсан Ван Гог 1980 оны долдугаар сард өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн гэдэг.

Тэгвэл алдарт зураачийн амиа хорлохдоо ашигласан 7мм-ийн Лафоше маркийн гар бууг Auction Art дуудлага худалдаагаар 162.5 мянган еврогоор зарагджээ. Гар бууг худалдан авсан хүний хувийн мэдээллийг Auction Art дуудлага худалдааны байгууллагаас нууцалж байгаа аж.

 

Винсент Виллем Ван Гог амьдралынхаа сүүлийн арван жилд 900 орчим уран зураг, 1100 зураасан зураг, ноорог туурвисан байдаг. Түүний бүтээлүүдээс хамгийн их алдаршиж, олонд танигдсан бүтээлүүд амьдралынх нь сүүлийн 2 жилийн хугацаанд хамаардаг байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549