“Никитон” ЭХЭМҮТ-д 10 сая төгрөг хандивлажээ

access_time 2019-06-24
note Урлаг
remove_red_eye 997

 

Монголын рок поп ертөнцийн “Феррари” гэгддэг дуучин Б.Батчулуун ахлагчтай “Никитон” хамтлаг 25 жилийн ойн баяраа угтаж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 10 сая төгрөг хандивлажээ. Тус хамтлагийнхан нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү мөнгийг өргөж буйгаа илэрхийлж, эх, хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжид зарцуулахыг хүссэн байна.

Анх 1993 онд байгуулагдсан “Никитон” хамтлагийнхан 25 жилийн ойн баяраа Төв цэнгэлдэх хүрээлэнд сонсогч фэнүүдтэйгээ энэ сарын 29-нд тэмдэглэх юм. Хамтлагийн уран бүтээлчид Монголын рок поп ертөнцийн түүхэнд болж байгаагүй олон цаг үргэлжилсэн урт тоглолт хийхээр төлөвлөж буй нь энэ бөгөөд тасалбар нь харьцангуй хямд буюу 10 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549