Өгзөгнөөсөө болж нөхөрт гаралгүй яваа дуучин А.Хишигдалай

access_time 2019-06-24
remove_red_eye 8887

 

Дуучин А.Хишигдалай хамгийн сайхан биетэй дуучдын тоонд зүй ёсоор багтдаг нэгэн. Хичээл зүтгэлийнхээ ачаар өнөөгийн өөрийгөө бий болгож чадсан тэрбээр “Опозит” хамтлагийн дуучин А.Гантулгаас салснаасаа хойш ганц бие хэвээр л яваа.

Харин тэрбээр өөрийг нь найрах гэж оролддог залуусын нийтлэг алдааг тодорхойлжээ. Ихэнх залуус түүний өгзгөнд хэт анхаарал хандуулдаг гэнэ. Энэ нь түүнд таагүй сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд энэ тухайгаа дуучин бүсгүй “Согтуу хүнд бөгс л тод фосфортож харагддаг юм шиг байгаа юм. Бөгс рүү л дайрчих гээд байдаг юм. Хэлээрээ ам мамаа долоочихсон зогсож байдаг юм. Араатны хаан Симба юм уу, хаашаа юм. Би бөгс рүү л дайрахгүй бол та нарт найрагдана ш дээ, залуус аа. Гол нь тайван, намбатай дайр, бөгсийг тоохгүй байгаа юм шиг жүжиглэ” хэмээсэн байна.

Сүүлийн үед гэр бүл зохиох хүсэлтэй яваагаа ил тод зарладаг болсон түүний өгзгөнд анхаарлаа хандуулдаггүй хүн нэгээхэн ч үгүй бололтой. Сайхан биетэй байх сайхан ч саар зүйл ч мөн түүнийг ийн дагалдаж явдаг байна.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549