NASA-гийн станц Ангарагаас их хэмжээний метан хий илрүүллээ

access_time 2019-06-24
remove_red_eye 127

 

Ангараг гарагт ажиллаж байгаа NASA-гийн Curiosity станц их хэмжээний метан хий илрүүлсэн нь тус гараг дээр амьдрал байх магадлалыг нэмэгдүүлж байна.

Ангараг дээр долоон жил ажиллахдаа Curiosity хамгийн их хэмжээний метан илрүүлсэн нь энэ юм. Өмнө нь илрүүлж байсан хамгийн их метан хийнээс энэ удаа гурав дахин их хэмжээтэйг илрүүлээд байна.

Метан хий нь ихэвчлэн биологийн гаралтай байдаг тул Ангараг дээр амьд организм байх магадлалыг нэмэгдүүлж байна.

Нээлтийн тухай өнгөрсөн долоо хоногт Нью Йорк Таймс мэдээлж байсан бол NASA уг мэдээллийг Ням гарагт баталжээ.

 

Гэхдээ зарим эрдэмтэд Ангараг дээр амьдрал байгаа гэдэгт хэт найдаад хэрэггүй, метан хий нь геологийн үйл явцын үр дүнд бий болох боломжтойг анхааруулсан байна.

NASA-гийн мэдэгдэлд өгүүлснээр Curiosity станцад метан хийний эх сурвалжийг тодорхойлох багаж байхгүй тул биологийн, эсвэл геологийн гаралтайг нь одоогоор хэлж чадахгүй гэжээ.

Ямартай ч илрүүлсэн метан хийн үүслийн талаар зарим мэдээллийг өгч болохуйц туршилтуудыг Curiosity станц өнгөрсөн амралтын өдрүүдээр хийхээр болсон байна.

Эх сурвалж: CNET

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549