Энэ өдөр: Индианчуудын өдөр

access_time 2019-06-24
remove_red_eye 101

 

Финийн далбааны өдөр

Финляндын төрийн далбаа нь цагаан дэвсгэр дээр хөх загалмайтай. Хүн бүр далбааг өргөх эрхтэй. Олон нийтийн өмнө далбааг ураж тасдан, хүндэтгэлгүй хандсан хүнийг торгодог. Тусгаар тогтнолын өдрөөс эхлэн финчуудын үндэсний 17 баяр наадмаар төрийн далбааг өргөдөг болжээ.

Шотландын тусгаар тогтнолын өдөр

Шотландын ван Роберт Брюс 1314 оны зургадугаар сарын 24-нд Английн хаан IIЭдуардын цэргийг бут ниргэн өөрийн орны тусгаар тогтнолыг сэргээжээ. IIIАлександр ван засаг барьж байхад Шотланд хөгжин цэцэглэж өмнөд хөрш Англитай тайвнаар зэрэгцэн оршиж байв. Шотландын вангийн эмгэнэлт үхэл мөн хаан ширээ залгамжлагчгүй байсан нь Шотландын тусгаар тогтнолын төлөөх анхны дайныг үүсгэсэн байна.

Квебекийн өдөр

Канадад энэ өдрийг Квебекын ивээгч хувилгаан Жан-Батистын баяр гэдэг. Канадын франц хэлтнүүдийн энэ муж тус орны хөгжилд чухал үүрэгтэй.

 

Индианчуудын өдөр

 

Перу улсын чийглэг ширэнгэн ойд 100 орчим индиан омгийнхон амьдрах ба тэд бөглүү далд газар бараг бүх гадаад ертөнцөөс тусгаар амьдардаг. Тэдний бас нэг хэсэг кечуа, аймар хэлтнүүд нийслэлд ихэнх нь суурьшжээ. Энэ өдөр тэд Пуногийн уулын тэгш өндөрлөгөөс бууцгаан Өмнөд Америкийн кечуа болон аймарын иргэншлэл тогтсон үйл явдлаа тэмдэглэдэг ажээ.

 

Москвад ялалтын парад анх явагджээ

 

1945 оны зургаадугаар сарын 22-д Зөвлөлтийн төв хэвлэлүүдэд “Аугаа эх орны дайнд Германыг ялсны баярыг тэмдэглэх үүднээс 1945 оны зургаадугаар сарын 24-ний өдөр Москва хотын Улаан талбайд арми, тэнгисийн цэргийн флот, Москвагийн гарнизоны Ялалтын парадыг явуулсугай” гэсэн Дээд ерөнхий командлагч И.В.Сталины № 370тоот тушаалыг нийтэлсэн байв.

1945 оны зургаадугаар сарын 24-ий өглөөний 10 цагт ЗХУ-ын маршал Георгий Жуков цагаан морьтойгоор Спасскийн хаалгаар гарч Улаан талбайд орж очив. “Парад, номхон!” командын дараа талбай алга ташилтаар цуурайтлаа.Парадыг маршал .Г.Жуков хүлээн авч маршал К.Рокосовский командалжээ.

“Бүгд сонсоод!”, командын дараа Михаил Глинкийн “Оросын ард түмэн, алдаршиг!”сүлд дууг цэргийн хөгжмийн хамтлаг тоглов. Жуковын үг хэлсний дараа ЗХУ-ын сүлд дууг тоглоод цэргийн жагсаал эхлэв.

 

Агуу эх орны дайны төгсгөлд байлдаж байсан 10 фронтын шилдэг дарга цэрэг нарын шигшмэл хороод жагсчээ. Зөвлөлтийн баатрууд, Алдарын одонгийн эзэд, алдартай мэргэн буучид, одон тэмдэгтнүүдийн хороог фронтын командлагч маршал, генералууд даргалан алхав.Дайнд онцгой сайн байлдсан 36 анги нэгтгэлийн байлдааны тугийг тусгайлан бэлтгэсэн туг баригчид авч явлаа. Берлинээс рейхстаг дээр мандуулсан Ялалтын тугийг мөн авчирсан байв.Ялагдсан дайсныхаа анги нэгтгэлийн 200 тугийг Ленины бунханы өмнө хаяснаар парад төгссөн юм.

 

Өнөөдөр түүхэнд

1241-Хойд Хятад, Дундад Ази, Орос, Кавказыг эзэлсэн монголчууд Моравийн Оломоуц хотыг бүслэн хаасан байхад нь цайзны ханын цаанаас гэнэтхэн гарч ирсэн Ярославын цэргүүдэд дийлэгдэж анхны ялагдлыг амсав. Польш, Чехэд хохирол үзсэн монголчууд өмнө зүгт довтлон Адриатын тэнгист хүрээд байснаа их хаан Өгөөдэйн нас барсан мэдээгээр гэнэтхэн ар тийшээ буцсан байна.

1407- Терра Прима Вистагэж нэрлэсэн Хойд Америкийн том арлыг Жон Кабот нээлээ.

 

1571- Испанийн язгууртан дон Мигель Лопес де ЛегаспиФилиппиний Лусон арал дээр Манила хотыг үүсгэлээ. Одоо хот тус орны нийслэл бөгөөд 12 сая хүн амтай.

1812- Францын I Наполеоны арми дайн зарлалгүйгээр Оросын нутагт нэвтрэн оров.

1894- Италийн залуу анархист Санто Казерио Францын Ерөнхийлөгч Сади Карног хутгалан хөнөөв.

1916- Холливудын кино одын гэрээ анх удаагаа сая доллараас давлаа.Мэри Пикфорд “Парамаунт пикчерз” кино компанитай 1 040 000 долларын гэрээ байгуулжээ.

 

1930- Колумбийн тойрогт онгоц илрүүлэх радарыг анх туршжээ.

1940- Анх удаагаа телевизийн камерыг улс төрийн үйл явдлыг сурталчлахад зориулж АНУ-ын Бүгд найрамдах намын их хурлыг үзүүлжээ.

1947- Үл танигдах нисдэг биет анх удаагаа албан ёсоор бүртгэгдлээ. Америкийн сонирхогч нисэгч Кеннет Арнольд агаарт 2000 км/цаг орчмын хурдтай нисч байгаа зээрэнцэг хэлбэрийн есөн биетийг харжээ.

1963- ВВС телевиз дэлхийн анхны ахуйн видеомагнитофоныг үзүүлжээ. Үүнээс зургаан жилийн кассетын “Сони” видеомагнитофонууд худалдаанд гарчээ.

 

1996 – Канадын Ниагара-Фолсдэх Гиннессын дээд амжилтын музейн байранд сайтар хольсон 52хөзрийн (2704)зургуудыг агшин зуур харсны дараа дөнгөж зургаан алдаатайгаар түүний дарааллыг Дейв Фэрроу гэдэг америк хүн зөв нэрлэв.

1998- Америкийн рэпчин Прайс 54,5 секундын дотор 683 мөрийг үглэн дуулжээ.

2001- Таиландын Самутпракана хотын фермд сиамын ихэр матар төржээ. Матар хоёр толгойтой, найман хөлтэй, хоёр сүүлтэй харин ганцхан их биетэй байв.

2006- Австралийн амьтны хүрээлэнд Генриетта гэж нэрлэгдсэн яст мэлхий 175 насандаа зүрхний дутагдлаар үхжээ. Домгоор түүнийг Галапагоссын арлаас Чарльз Дарвин өөрөө авчирсан гэдэг.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549