П.Анужин: Үргэлж гомдоллоно, уруудах гэдэг л ганц зам тэднийг тосно!

access_time 2019-06-23
remove_red_eye 4968

 

“Монгол Тулгатны зуун эрхэм”-ээс “Авьяаслаг Монголчууд”-руу шилжиж улмаар өөрийн “МонГал Товчоон” нэвтрүүлгийг хийх болсон хөтлөгч П.Анужин “Мацагтан Монгол” группийг ажиллуулдаг нэгэн. Тэрбээр саяхан амаржсан бөгөөд эмчийн хяналтад оролгүй төрдөг болсон тухайгаа олон нийтийн сүлжээнд зарласан нь хүмүүсийн бухимдлыг багагүй хүргэсэн.

Үүнийгээ эрүүл биетэйгээ холбон тайлбарласан тэрбээр энэ тухай хэлээд ч нэмэргүй хүмүүст хандан “Өчигдрийн лайваа товчлон хүргэвээс, аливаа зүйлийн мөнийг ухаарна гэдэг агуу! Мөн чанарыг онож ойлгоно гэдэг хүний өгөгдөл, хувь тавилангийн дайтай юм байна гэж ухаарсан.

 

 

Эрүүл оршихуйн мөн чанарыг өвдөж байж, үхэлтэй нүүр тулж байж би мэдэрсэн. Гэхдээ ухаарал, сэхээрэл намайг түшсэн учраас би эдгэсэн. Ухаарч, ухаж дийлэхгүй аваас шүтэн дагах гэж нэг үйлдэл бий! Өөрийгөө эрүүлжүүлсэн өдий төдий агуу түүхүүдийг даган дууриана гэдэг бас нэг буян!

Дагаж ч чадахгүй, онож ч дийлэхгүй яагаад ч нэмэргүй нөхөд, ухаандаа ухна ишиг ургуулан, унжиганаж өвдөхөөс өөрийг хийхгүй байрандаа хоцорно. Үргэлж гомдоллоно, уруудах гэдэг л ганц зам тэднийг тосно.

 

Заа тэгэхээр Мацагтан Монголчууд минь ганц өдөр идэх уух, шунаж байж ядахын цаламнаас ангижирч Эрүүл биеэ урлахын төлөө тэмүүлцгээе! Монгол хүн бүр нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, эрүүл энх тунх орших болтугай!” хэмээжээ.

Түүнийг бусдад буруу үлгэр дуурайл үзүүлж байна хэмээн шүүмжлэх хүмүүс бий. Харин мацаг барихаасаа өмнө өөрийн биеийн онцлогийг сайтар судлахыг анхааруулсан тэрбээр зөв зохистой мацаг барихыг зөвлөжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549