Лондон хотын дарга Трампыг “190 см өндөр хүүхэд” гэв

access_time 2019-06-23
remove_red_eye 216

 

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Лондон хотын дарга Садик Хан нарын хэрүүл үргэлжилж байна.

Пакистан гэр бүлээс гаралтай Лондон хотын даргыг Трамп боломж л гарвал элдэв үгээр доромжилдог. Хариуд нь Хан АНУ-ын ерөнхийлөгчийг “арьс өнгөний үзэлтэн” гэж нэрлээд цагаачлалын хатуу бодлогыг нь байнга шүүмжилдэг.

Тэдний хэрүүл тэмцэл удаан хугацаанд үргэлжилж байгаа.

 

Өчигдөр Садик Хан Лондон хотод болсон “Together for Education” нэртэй боловсролын арга хэмжээнд оролцохдоо Трампыг доромжилсон утгатай ээлжит үгээ хэлжээ.

Тэрээр үг хэлэхээсээ өмнө гар утсаа унтраасан эсэхийг шалгаад “Гар утас нь асаалттай байгаа хүмүүст хэлэхэд, хэрвээ Цагаан ордонд суудаг 190 см өндөртэй хүүхэд миний тухай твиттерт бичиж эхэлбэл надад мэдэгдээрэй!” гэж хошигносон байна.

Ханы хэлсэн үгийг арга хэмжээнд оролцогчид алга ташиж, инээлдэж хүлээн авчээ.

 

Энэ сарын эхээр Дональд Трамп Их Британид төрийн айлчлал хийхээр газардаж байхдаа Лондон хотын даргыг биеийн өндрөөр нь доромжилсон утгатай үгийг твиттер хуудсандаа бичиж байв.

Тэрээр Садик Ханыг Нью Йорк хотын дарга Билл Де Бласиотой зүйрлэхдээ “тэд адилхан маш муу хотын дарга нар. Гол ялгаа нь Хан Бласиогийн өндрийн талтай тэнцүү” хэмээн бичиж байжээ.

 

Билл Де Бласиогийн өндөр 196 см бол Садик Хан 165 см өндөртэй юм.

Саяхан бас Дональд Трамп Лондон хотын гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрч байгааг дурдахдаа Садик Ханыг “Лондон хотыг сүйрүүлж байгаа үндэсний хэмжээний гутамшигг” хэмээн нэрлэж байжээ.

Эх сурвалж: The Guardian

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549