4497 хүнээс 53 хувь нь буруу талдаа хүрдтэй автомашиныг хориглохыг дэмжлээ

access_time 2019-06-23
remove_red_eye 96

 

УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оноос хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хилээр оруулахыг хориглосон заалт бий.

Монгол Улсын хэмжээнд 2018 оны байдлаар 970.818 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүний 60 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй. Зам тээврийн ослын сүүлийн таван жилийн стастистикаас харахад жилд дунджаар 32100 зам тээврийн осол гарч, 10.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1289 хүн гэмтэж, 558 хүн нас баржээ. Осолдсон жолооч нарын 60 гаруй хувь нь буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй байсан гэж ЗТХЯ-наас мэдээлсэн.

Энэ төслийг УИХ-аар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн О.Батнасан, Энэ хуулиар буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийг хасах гэж байна. Хамгийн хямд үнэ, шатахуун зарцуулалттай ард түмний унаа Приус-ийг хориглохыг би дэмжихгүй” гэж байр сууриа илэрхийлсэн.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн жолооны хүрдтэй холбоотой шинэ заалт нь нийгэмд талцал үүсгээд байгаа бөгөөд GoGo.mn сайт санал асуулга явуулсан юм.

 

УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?

“Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хилээр оруулахыг хориглохыг та дэмжиж байна уу?” гэсэн асуулгыг 14 хоногийн хугацаанд явуулахад 4497 хүн саналаа өгснөөс 2401 хүн буюу 53 хувь нь “ДЭМЖИЖ БАЙНА” гэсэн хариултыг сонгожээ.
Харин 44 хувь буюу 1998 хүн “ДЭМЖИХГҮЙ” гэсэн бол 98 хүн “Мэдэхгүй” гэсэн байна.

Жолооны хүрдтэй холбоотой заалт нь УИХ-д талцал үүсгэсэн бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрх заалтыг хасах нь зүйтэй гэсэн санал гарсан. Гэвч эцсийн шийдвэр чуулганы нэгдсэн хуралдаанаас гарна. Уг хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа яваа бөгөөд төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж байна.

ЭХ СУРВАЛЖ:GoGo.MN

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549