ААВ ЭЭЖИЙГЭЭ АМЬД СЭРҮҮНД ХИЙХ 55 ЗҮЙЛС…

access_time 2019-06-23
remove_red_eye 6553

 

Хамгийн эрхэм энэ хүмүүсээ бид бараг мартсан явж байдаг билээ. Энэ орчлон дээрх хамгийн үнэн зүйл ээж, аавын хайр бусад нь бүгд худлаа гэдгийг харь оронд ирээд яс махандаа ортол мэдэрч яваа хүн билээ би. Энэ зүйлс сэтгэлийг минь ихэд хөдөлгөж зарим хэсэгт нь нулимс дуслуулав. Уншигч та ч бас нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ.

1-22 Аав, ээжээсээ асуух зүйлс
✓ Өөрийгөө яаж төрсөн, тэр үед аав ээж нь юу бодож байсан
✓ Нэрнийхээ утга учир…

23-33 Аав, ээжтэйгээ хамт хийх зүйлс
✓ Гэр бүлийн зураг авахуулах
✓ Аавтайгаа болзоонд явах

 

♥ Episode.Ээж нь багад нь нас барж аавтайгаа амьдардаг нэгэн бүсгүй. Аавынхаа төрсөн өдрөөр болзоонд урьжээ. Хамтдаа оройн хоол идээд аавыгаа сугадан хариж явжээ. Аав нь “Чамайг найз залуутай болохоор ингэж явж чадахгүй байхдаа” гэхэд охин нь “Та үргэлж миний аав хэвээрээ”

✓ Хамт архи уух
✓ Паркад тоглох
✓ Концерт үзэх…

34-52 Аав ээждээ хийж өгөх зүйлс
✓ Аав,ээжийнхээ 10 сайхан шинж чанарыг цаасан дээр бичиж өгөх

♥ Episode. Бага байхад нь хүүдээ аав ээж нь нэгэн захидал өгөөд энд чиний бүх сайн чанарыг бичсэн байгаа. Эдгээр чанараа гээхгүй яваарай гэж захижээ. Хүү том болоод өөрийн тэмдэглэлдээ аав, ээжийнхээ сайхан чанаруудыг бичдэг болжээ.

✓ Видео бичлэг хийх
✓ Цэцэг бэлэглэх
✓ Захиалгаар хувцас оёулж өгөх
✓ Өөрийн гараар хоол хийж өгөх

♥ Episode. Хүнд өвчин туссан аав нь хоол идэж чадахгүй хэцүү байжээ. Суши хүртэл авчирч өгөхөд юу ч идэхийг хүсэхгүй байна гэнэ. Охин нь юу идмээр байна гэж дахин дахин асуухад чиний багадаа хийж байсан нэг хоолыг л дахин идмээр байна гэж хэлнэ. Охин нь хүлээж байгаарай гэж хэлээд гэртээ харьж дунд сургуульд байхдаа ээжээрээ заалган анх удаа хийж байсан хоолоо аав минь энэ олон жил болоход тэр хоолыг мартаагүй байжээ гээд нулимс дуслуулан хийнэ.

53-55-д орсон зүйлсийг улс даяар явуулсан санал асуулгын дүнгээс сонгож авсан юм байна.

✓ 53. Аав, ээждээ захидал бичих

 

♥ Episode 53. Нэгэн залуугийн бага ангийн сурагч хүү хичээл дээрээ бичсэн захидлаа гэртээ авчраад аавдаа уншиж өгчээ. Захидлаа “Баярлалаа” гэдэг үгээр өндөрлөжээ. Хүүгийнхээ захиаг сонсонгоо аав нь би хэзээ аав, ээждээ захидал бичиж байсан бэ? Баярлалаа гэж хэлж байлуу? гэж бодсон байна.

✓ 54. Баярлалаа гэж хэлэх

 

♥ Episode. Хурим хийхийнхээ өмнө нэгэн бүсгүй аав, ээжийнхээ гэрт очжээ. Оройн хоол хамт идэнгээ бүгд чимээгүй болох мөчид “Өнөөдрийг хүртэл миний төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа” гэж хэлээд уйлахад аав, ээж нь бас даган уйлна.

✓ 55. Шалтгаангүй ч байсан хамаагүй уулзах гэж очих

 

♥ Episode: Нэгэн бүсгүй ээжтэйгээ утсаар яриад дууссаны дараа ямар нэг юм үгүйлэгдэж байгааг мэджээ. Тэгээд сайтар бодтол гэрийнх нь хананд өлгөөтэй байдаг цагны чимээ энэ удаа утсаар ярихад гарахгүй байсныг олжээ. Ахиж залгаад асуутал ээж нь тэр цаг эвдэрсэн гэж хэлжээ. Бүсгүй ингэж боджээ. Яг л энэ цаг эвдэрснийг хэлээгүй шиг ээж минь тохиолдсон зовлонгоо надаас нуугаад шаналж байх бий дээ гэж боджээ. Тиймээс шалтгаангүй ч байсан ээжтэйгээ уулзахаар очиж байя гэж шийднэ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549