САРМИСНЫ КЛИЗМ –ХЯЛГАСАН ХОРХОЙНООС ХУРДАН САЛГАХ САЙН АРГА

access_time 2019-06-22
remove_red_eye 2164

 

Хошного загатнуулдаг цагаан хорхой гэж бидний мэдэх хялгасан хорхой нь 1 см урттай нарийхан цагаан хорхой юм. Дэлхийн хүн амын тэн хагас нь энэ хорхойтой танилцаж үзсэн байдаг.
Эм хялгасан хорхой биднийг хөдөлгөөнгүй таатай хэвтэж байхад хошного руу зүглэж очоод хошногоны олон жижиг хуниасанд өндгөө цацаад тэр хавьд загатнатал эргэлдэн мушгирдаг.
Тэгснээ тэндээс бушуухан мушгирч гэдэс рүү явдаг.

Энэ үед хүн гараараа бөгсөө маажихад өндөгнүүд тарж, хумс, хуруунд наалддаг. Гадаад орчинд хүчилтөрөгчтэй газар хэдэн цаг байсны дараа буцаад хүний ам руу орсон тохиолдолд дахин орж шимэгчилдэг. Хорхойтсон хүн тайван бус, аймхай зан араншинтай болдог.
Хүний нарийн гэдэсний доод хэсэг, мухар гэдэс, бүдүүн гэдсэнд байрладаг. Хоолны үлдэгдэл, хааяа цусаар хооллох чадвартай.

 

ХАЛДВАРЛАХ

– Халдвар авсан хүний хошногоноос өндөг гарч дотуур хувцас, орны даавуу, шал, тоглоом, ном зэрэг ахуйн хэрэглээний зүйл, хүнсээ бохирдуулдаг тул эдгээрээс халддаг.
– Гэрийн ялаагаар дамжин халдварлаж болно.
– Бөгс загатнахад гараар майждаг тул хумс, гар өндөгөөр бохирддог. Гараа угаалгүй хоол идвэл өөртөө дахин халдварлуулдаг.
– Гараа угаалгүй хоол хийх, хүнсэндээ хүрэхэд хоолоо бохирдуулдаг.
– Хүүхэд хуруугаа хөхөх, хумсаа мэрэхэд залгигддаг.
– Мөнгө барьсан гараар дамжин халдварлана. Мөнгө тоолох үед хүмүүс хуруугаа шүлсдэж тоолдог.

 

ШИНЖ ТЭМДЭГ

– Хошного загатнах.
Мөн эм хорхой шөнө гадагшлуулах сүвээр өөрөө гарч цавь, арьсны хучаасуудаар явж өндгөө шахсны дараа үхдэг. Зарим тохиолдолд үтрээнд орчихдог. Ингэвэл үтрээ, савны үрэвсэл үүсгэдэг.

Хүүхдийн бөгс хүчтэй загатнаснаас хөндүүр хавантай болно. Энэ үед хүүхэд хичээл номондоо хайхрамжгүй хандах, уур уцаартай болно. Түүнчлэн заримдаа бүр мартамхай болох, татах, шөнө орондоо шээж ч болно.
Зарим хүнд шинж тэмдэггүй байж болно.
Их хэмжээгээр халдсан үед гэдэс өвдөх, суулгах, мухар олгойн үрэвсэл, хоолонд дургүй болох, бөөлжис цутгах, толгой эргэх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг ажиглагдана.

 

ОНОШЛОГОО

– Дүүргийн эмнэлэгт хошногоны арчдасын шинжилгээ хийдэг ч 30% магадлалтай илрүүлж чаддаг.
Өөрөөр хэлбэл хорхойтой байсан ч эрүүл гэж онош тавьж болно.

Ер нь хошного загатнасан л бол байгаа гэдэг нь тодорхой.
Оношлуулах гэж явснаас клизм тавиад гарсан амьтдыг харсан нь жинхэнэ онош юм.

 

ЭМЧИЛГЭЭ

Аптекуудад ихэвчлэн хулхи эм борлуулдаг, хэрэглэлээ ч үр дүн муу гэдгийг хүмүүс мэддэг болсон.
Мөн элгэнд сөрөг нөлөөтэй байдаг.
Бүдүүн гэдсэндээ саримсны уусмалаар клизм тавих бол хурдан салах маш ухаалаг арга юм.

Мөн дотуураа заавал полынь горькая, пижма обыкновенная, тысяселистник зэрэг олон төрлийн паразит, вирус, бактер, мөөгөнцрийн эсрэг үйлдэлтэй эмийн ургамлыг усанд хандалж ууснаар бүрэн эдгэх бололцоотой.

 

ХООЛНЫ ДЭГЛЭМ

Эмчилгээнийүед цардууллаг хүнс болох гурил, будаа, чихэр, эрдэнэ шиш, төмс, бүх чихэрлэг жимснээс татгалзаж аль болох түүхий ногооны салат, орги тараг, шош вандуй чанаж идэж байвал эмчилгээний үр дүн сайн байх болно.
Ногоог исгэж идэж сурвал ашигтай бактер нөхөж гэдэс цэвэрлэж, дархлаа сайжруулна, витамин В12 нөхдөг.

 

КЛИЗМ ТАВИХ АРГА

Энэ аргаар зөвхөн хялгасан хорхой, бүдүүн гэдэсний мөөгөнцрөөс салахад тустай болохоос гэдсийг бүхэлд нь угаадаггүй. Хүний бүдүүн гэдэс өглөөний 5-7 цагийн хооронд хамгийн идэвхитэй байдаг тул энэ үед цэвэрлэнэ.
Эсмархын клизм өөртөө зориулж худалдаж авна.
Утас: 99265926 Хэрхэн угсарч, цэвэрлэх аргыг түрүүчийн постон дээр дэлгэрэнгүй бичсэн байгаа.

Эхний шат: Саримсаар цэвэрлэх
1. 2 л 100 мл буцалгаж хөргөсөн ус бэлдэнэ. Урд орой нь бэлдэж тавибал зүгээр.
2. 1 хумс саримсыг 100 мл усанд хийж миксердэх буюу жижиг хэрчээд хөргөсөн эсвэл шүүсэн усанд хийж тавина. Өглөө нь шүүх хэрэгтэй.
Үгүй бол клизм бөглөрөөд сайн орж өгдөггүй.
3. Үүнийг клизмдээ хийж хаалтуурыг нь хаагаад 2 см өндөрт өлгөнө.
Хошууг нь тослоно.
Өөрөө босоогоороо зогсоод өвдөг рүүгээ тонгойно.
Хаалтуурыг нээгээд хийг нь гялс гаргаж чимхээд хошногоны нүх рүү хийнэ.
4. Дууссаны дараа хэвтэнэ. 5-10 мин тэснэ. Бие засна.

 

Хоёрдугаар шат: Алимны цуу, давсны уусмалаар цэвэрлэх
1. 2 л усанд 1 амны том халбага жамц давс, 1 амны том халбага алимны орги цуу хийж уусгана.
2. 300 мл-ыг хэмжиж аваад клизмдээ хийж түрүүчийнх шиг тонгойж зогсоод хийнэ. Дуусмагц шууд бие засна. Тэсэх хэрэггүй.
3. Энэ үйлдлийг 7 удаа давтан хийнэ. Өөрөөр хэлбэл 300, 300 мл-ээр 7 удаа клизм тавина.
Сүүлийн үед дээгүүрээ задгай эсмархын клизм оруулж ирж байгаа тул хийхэд амархан.
Үүрээр босоод цагийн дотор гэдсээ цэвэрлэж амжина.
12 өглөө тасралтгүй давтана

 

ЦАГААН ХОРХОЙНООС ХҮҮХДЭЭ САЛГАХ

Хялгасан хорхой нь зөвхөн бүдүүн гэдсэнд байрладаг ба шинийн 15 болон 30-ны үед шинжилгээ хийхэд илэрдэг. Үүнийг хүлээлгүйгээр сүү саримстай клизм тавина. 50 мл сүүг буцалгаж хөргөөд 20-24 градустай болгоно. Буталсан саримстай холиод шүүгээд клизм тавина. 3 өдрийн турш. 7 хоног амраад дахиад 3 өдөр тавина.

Заримдаа эм уулгүйгээр зөвхөн клизм тавиад эдгэж болно.
Хэд хэдэн шимэгчийн халдвартай бол дотуураа заавал эмийн ургамал, хоолны дэглэм барьсан нь дээр.
Хялгасан хорхой бол 40 хоног амьдраад үхдэг.
Энэ хооронд дахиж тэдний өндгийг идэхгүй бол өөрөө тэгээд эдгэдэг.

 

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА

Монголчууд цагаан хорхойтох үед хошногоны нүх рүү саримс чихдэг байсан. Гэхдээ бохир гараар өөртөө дахин дахин халдсан үед болон нарийн гэдсэн дотор байгаа авгалдайд хүрч нөлөөлөхгүй тул зайлшгүй ариун цэврийг сахиж шимэгчийн эсрэг эмийн ургамал уух буюу хүнс хэрэглэх нь найдвартай.
-Өндөг нь нарны гэрэл, хасах хэмийн дулаанд тэсвэр муутай тул шимэгчтэй хүний ор дэвсгэрийг гадаа наранд тавих, хөлдөөж ариутгаж болно. Химийн бодист тэсвэртэй тул угаалгын нунтаг, белизнад үхэхгүй. 15 хоногийн дотор дахин эзэнд халдварлаж чадахгүй бол өөрөө үхдэг.

Гэвч аскарид гэдэг өөр шимэгч бас хошного загатнуулдаг ч өндөг нь илүү тэсвэртэй. Буцалгах, индүүдэх, спиртээр арчих гурван аргад л устана.
Энэ 2 паразит хавсарсан байдлаар халдаж болно.
– Хумсаа 3 хоног тутам авч байх, гараа сайн угааж, хумсаа шеткадаж угааж байх
– өглөө орой дотуур өмдөө 2 удаа солих, буцалгах буюу сайтар индүүдэх
– орны даавуу, бусад хэрэгслийг халуун усанд удаан хугацаагаар чанаж ариутгах
– горшоок, жорлонгийн суултуурыг нь час халуун усаар сайтар зайлах
-хивс, диваны бүтээлэг зэргийг индүүдэх шаардлагатай.
Нойтон даавуу тавьж байгаад сайтар индүүдэх
-хүүхдийн тоглоом, шал, жорлонгийн суултуур, хана туургыг халуун усаар угаах
– ялаанаас хамгаалж хоол ундаа тагтай саванд хадгалах хэрэгтэй шүү.

/ Жангүм нь нялх маамаатай ээжүүддээ хэрэгтэй гээд уншиж цэглээд оруулчихлаа/

ЭХ СУРВАЛЖ:Монгол ЖАНГҮМ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549