Сэтгүүлч эмэгтэй Д.Трампыг хүчингийн хэрэгт буруутгажээ

2019-06-22 1446 0

 

Жин Кэррол. Тэрээр Д.Трампаас гурван насаар эгч юм

Эмэгтэйчүүдийн “Elle” сэтгүүлийн сэтгүүлч Жин Кэррол АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад хүчирхийлүүлж байсан гэж мэдэгдлээ. Энэ тухайгаа өгүүлсэн түүний ярилцлага “New York Magazine” сэтгүүлийн баасан гаригийн дугаарт хэвлэгдсэн байна.

Түүний ярьснаар бол, 1990-ээд оны дундуур Д.Трамп түүнийг Нью Йорк дахь “Бергдорф Гудман” их дэлгүүрт урьж уулзсан юм байна. Тэгээд тэнд уг хэрэг үйлдэгдсэн гэжээ.

 

Харин Ерөнхийлөгч Жин Кэрролтой өмнө нь огт уулзаж байгаагүй, ярьсан түүх нь зохиомол гэж мэдэгджээ.

Д.Трампыг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт өмнө нь 10 шахам эмэгтэй буруутгаж байсан удаатай ч хүчингийн хэрэгт буруутгаж байсан нь үгүй юм.

Д.Трамп Жин Кэрролын талаар “Тэр шинэ ном гаргаж байгаа гэсэн, түүнийгээ зарахын тулд ийм түүх зохиожээ. Гэхдээ ном зарах, нэр олохын төлөө өөрийг өө хүчирхийлүүлсэн гэж зарлах нь маш шившигтэй зүйл юм” хэмээн бичжээ.

Холбоотой мэдээ