Алдархаан суманд 56 тооны ирвэс нутаглаж байгаа гэв

access_time 2018-10-10
remove_red_eye 56

 

Завхан аймгийн Алдархаан сумын ирвэс нутагладаг газруудад камер суурилуулаад хоёр гаруй болж байна. Есдүгээр сард камерт 30 гаруй дүрс зураг хадгалагдсаныг судалгааны баг авчээ. Эдгээр гэрэл зураг болон дүрс бичлэг нь ирвэс судлах, тэдний тоо толгойг тоолох, хамгаалахад тус болох судалгааны чухал баримтууд юм. Камеруудыг Ирвэс хамгаалах сан, АНУ-ын ирвэс судлалын төвтэй хамтран суурилуулж ажиглалт судалгаа, мониторингийн ажлыг хийж байгаа юм.

Алдархаан сумын Худаг Улаан, Улаан хайрхан, Хөх ам зэрэг газарт 11 автомат камер байдаг ба энэ жилийн судалгаагаар Алдархаан суманд 56 тооны ирвэс бий хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549