4-н өдрийн дотор арьсыг эрүүлжүүлэгч жүүс

access_time 2018-10-10
remove_red_eye 72

 

Өдгөө 33 настай Английн телевизийн хөтлөгч, модел Louise Roe өөрийн гайхалтай өө сэвгүй арьсаараа алдартай нэгэн билээ. Харин бүсгүй маань нэгэн ярилцлагандаа өөрийн сайхан арьсны нууцыг дэлгэжээ.

Тэрээр : Би нялуун жүүс, тониконд дургүй. Тиймээс өөрт тохирсон жүүс хийхээр шийдэж олон удаагийн бүтэлгүйтлын үр дүнд энэ жүүсийг гаргаж авсан юм. Энэ жүүсийг уусны дараа арьсанд асар их өөрчлөлт ордог. Илүү өнгөлөг, цэвэрхэн, бүдэг үрчлээсүүд хүртэл арилдаг. Ууж эхлээд 4 дэх өдрөөс л үр дүн нь мэдэгддэг шүү.

Үүнийг тасралтгүй 4 өдөр ууснаар 5 дахь өдрөөс гайхалтай үр дүнд хүрэх болно. Бүр нүдний цагаан хүртэл илүү тунгалаг болсон байдаг байна.

Гоо сайхны шүүс:
4 ширхэг мөс
Атга бууцай: Бууцай нь төмөр калиар баялаг бөгөөд нүдийг гэрэлтүүлэх lutein агуулдаг.
Атга дүүрэн WATERCRESS /усан кресс/: Маш хүчтэй антиоксидант, төмрийн агууламжаарай бууцайнаас илүү бөгөөд сүүнээс илүү кальци агуулдаг байна.
Атга дүүрэн яншуй: Ургамлуудаас хамгийн өндөр Ц витамин агуулдаг ба арьсны эд эсийг нөхөн сэргээн шинэчилдэг бета каротен агуулсан.
1/2 авокадо
1 лийр
1 лимон
Бүх орцоо сайтар блендэрдэнэ. Өдөр бүр ууж хэвшээрэй.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549