МАН-ын улс төрийн бодлогын даргын бодлогогүй гуйлт

access_time 2019-06-21
remove_red_eye 144

 

Өчигдөрхөн МАН-аас улс төрийн бодлогын дарга Н.Батсүмбэрэл хэсэг нөхдийн хамт мэдэгдэл хийлээ. Тэрбээр мэдэгдэлдээ эрүүл мэндийн салбар болон гадаад яамны хар тамхины сүлжээний асуудлаар АН-аас сүржин лоозонтой явцуу акц хийж байна. АН энэ ажлаа зогсоо гэх утга бүхий өрөвдөлтэй гуйлт маягын мэдэгдэл хийлээ.

Намын улс төрийн бодлогын дарга нь гарч ирээд гуйж байхыг харахад АН-ын хийж буй жагсаал цуглаан үр дүнгээ өгч байгаа нь харагдаж байна. 70 кг хар тамхи зөөвөрлөж явсан дипломатууд нь ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гар хөл гэж Н.Батсүмбэрэл ярьж байна. Гэтэл Д.Цогтбаатар сайдын жолооч байсан залуу гэдгийг хэвлэлүүд аль хэдийнэ зарлаад эхэлсэн. Магадгүй тийм учраас Д.Цогтбаатар сайд өнөөдрийг хүртэл дорвитой алхам хийж чадахгүй дэлхий нийтээрээ мэдэж байгаа хар тамхины хэргийг Монголдоо нууцын зэрэглэлд авч хаалттай хэлэлцэх болов уу гэх хардлагыг төрүүлж эхэлсэн.

Мөн монголчууд тэр чигээрээ тэмбүү өвчтэй гэх утга бүхий мэдэгдлийг хийсэн ЭМЯ-ны сайд Д. Сарангэрэл ч өнөөдөр ард түмнээсээ уучлал гуйх ёстой хүн. Тэмбүүгээр өвчлөөгүй олон зуун мянган залуусыг ганцхан үгээрээ хэлмэгдүүлсэндээ хүний нэр төрд халдсан хэргээр буруудах учиртай. У.Хүрэлсүх сайдын улс төрийн бодлого ямар хэмжээнд явааг нь улс төрийн бодлогын дарга нь ганцхан мэдэгдлээрээ харуулж өглөө.

Энэ бүгдээс нь л харахад МАН-д өнөөдөр ямар ч улс төрийн бодлого алга. Зөвхөн сөрөг хүчин байх чадваргүй болсон АН-ыг харлуулж болж бүтэхгүй бүхэн нь АН-тай холбоотой мэтээр гоншигнож сууна. Угтаа бол МАН-д Монголыг мандуулах эс бөгөөс шороотой нь хутгах бүрэн эрх нь байна. Тэд өнөөдөр улсаа хааш нь хөтөлж байна вэ? Ямар ч хүчгүй АН-ын хэдхэн жагсагчдаас айж хэвлэлийн хурлаар хар тамхины хэргээр монголыг дэлхийд шившиглэсэн гадаад хэргийн яамыг тайван орхихыг гуйтлаа доройтжээ.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549