Т.Дэлгэрмөрөн: Ээж минь эцсийн амьсгалаа татахдаа намайг дуудаад ингэж хэлсэн…

access_time 2019-06-20
remove_red_eye 2545

 

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн амьдрал дахин цэцэглэж, аз жаргалаар дүүрэн яваа. Хайртай дотнын хүмүүсээсээ хагацахын зовлонг амсаж, гуниг харууслаар дүүрэн явсан тэрбээр “Солонгон аашт” бүсгүйтэй гэр бүл болсон хэдий ч сэтгэлийнхээ мухарт ээжийгээ, анхны эхнэрээ үргэлжид хүндлэн дээдэлж явдаг гэнэ.

Олон түмэнд хүндлэгдсэн дуучныг ээж нь хэзээ ч ийм алдартай болно гэж төөөлөөгүй явсан тухайгаа эцсийн амьсгалаа татах мөчдөө хэлсэн гэх бөгөөд энэ тухай Т.Дэлгэрмөрөн “Миний дотоод мөн чанар ээжийгээ маш их санаж байна. Ямар агуу, юугаар ч орлож болохгүй хайр байсан юм бэ.

 

Миний ээж бурхан болохоосоо өмнө, амьсгалаа татахаасаа өмнө надад хэлсэн юм. “Дээгээ, би чамайг ийм алдартай болно гэж ерөөсөө бодоогүй ээ. Ийм мундаг хүү төрүүлсэндээ би хязгааргүй их баярлаж байна. Чи миний ачийг хариулсан шүү” гэсэн. Ийм үг сонссон хүнд ямар байх билээ. Кино шиг л санагдсан.

Одоо миний амьдрал үнэхээр ургасан. Энэ бүхнийг итгэл дүүрэн ярьж байгаадаа би баяртай байгаа боловч, би хэзээ ч өнгөрснөө мартаагүй яваа. Би мартахгүй. Миний хайрлах ёстой хүмүүс гэж бий. Тэд бүгд зүрх, сэтгэлдээ толботой үлдсэн байгаа” хэмээн дурсан ярьсан байна.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549