Үнэн гэдэг худгийн ёроолд хэвтэж байдаг юм

access_time 2019-06-19
remove_red_eye 371
“Хүн төрөлхтнийг шийтгэхээр ташуур барин худгаас гарч буй нүцгэн Үнэн”

 

“Үнэн гэдэг худгийн ёроолд хэвтэж байдаг юм” Демокрит

Эртний домогт өгүүлснээр Үнэн, Худал хоёр нэг удаа уулзаж гэнэ.

Худал:“~Өнөөдөр сайхан тогтуун өдөр байна” хэмээн үнэнээр хэлж гэнэ. Үнэн эргэн тойрноо ажин харвал үнэхээр л сайхан өдөр болж байв. Нэгэн худгийн дэргэд ирэх хүртлээ тэд хамтдаа их удаан алхжээ.

Худал:~“Энэ худгийн ус их дулаан байна. Хамт усанд оръё” гэж дахин үнэнээр хэлэв. Үнэн эргэлзэнгүйгээр худгийн усанд гараа дүрж үзвэл үнэхээр л бүлээхэн сайхан байв. Тэд хувцсаа тайчин, хамтдаа худгийн усанд булхажээ.

 

Тэгтэл Худал уснаас гэнэтхэн гараад Үнэнийг хувцсыг өмсөөд зугтчихжээ. Уурлаж хилэгнэсэн Үнэн араас нь ухасхийн гарч Худлаас хувцасаа буцаан авахаар хөөв. Гэвч чармай нүцгэн Үнэнийг харсан хүмүүс түүнд туслах нь бүү хэл хорсол жигшил, ичгүүртэйгээр нүүр буруулцгаж байв. Хөөрхий Үнэн худагтаа буцан орж ичгүүртэй нүцгэн биеэ нуух болов.

Тэр цагаас хойш Худал хорвоо ертөнцөөр Үнэнийг хувцсыг өмсөн явж, нүцгэн Үнэнийг харах дургүй хүмүүсийн хүсэл дурд нь нийцдэг болжээ.

 

Дээрхи зураг нь 1896 онд энэхүү домгоор сэдэвлэн Францын зураач Жан Леон Жеромын – “Хүн төрөлхтнийг шийтгэхээр ташуур барин худгаас гарч буй нүцгэн Үнэн” хэмээх нэртэйгээр зурсан алдарт зураг юм.

Байгалийн бүтээл, ҮНЭН хоёрт л гоо сайхан бий гэсэн санааг илэрхийлжээ.
Хэрэв тайлбарыг нь мэдэхгүй бол зүгээр ташуур барьсан нүцгэн эмэгтэй. Тэр нүцгэн тэгээд ташууртай, хилэгнэсэн царай зүстэйгээр юу хийх гэж байнаа л гэх байх.

Тэгэнгүүт хувцастай Худал түүнийг гүтгэнэ. Хүмүүсийг харж байгаад нь итгүүлнэ. Ингээд л хэн ч жинхэнийг нь мэдэхгүйгээр ахин ташууртай эмэгтэйг жигшинэ. Үнэн Худал 2ыг ялгаж салган ойлгоход бэрх гэж энэ буюу…

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549