90 саяын Б. Гансүх ял сонсохдоо ийм төрхтэй байжээ

2019-06-18 4633 0

 

1995-1996 оны үед 90 сая төгрөг гэдэг толгойд багтамгүй том тоо сонсогдож байж. “90 саяын” Гансүх гэж цуутай эрийг монголчууд санаж байгаа. Бага байхад нь эцэг нь дахин амьдрал зохиож тэрбээр ээж Баасанхүүгээрээ овоглож өсчээ.

Байгалийн ухааны тэнхимийн эрдэм шинжилгээний ажилчидтай хамтран МУИС-ийн II давхарт “Байгаль судлалын нийгэмлэг” байгуулан ажиллаж байсан Б.Гансүх Нью-Йоркийн Байгалийн түүхийн музейн захирал Майкл Новачек гэгчтэй хамтарч ажиллах гэрээ хийхээр тохиролцож, замын зардлаа олохын тулд ерөнхийлөгчийн өргөөнд бараалхаж Холливудынхантай хамтран хийх киноны төсөл үзүүлж 90 сая төгрөг салгаж дөнгөсөн эр.

 

Ерөнхийлөгч П.Очирбат, тухайн үеийн Сангийн сайд Бямбажавын нэр дээр гэрээ байгуулан төрийн сангаас 90 сая төгрөг салгаж чадсан түүнийг Баасанхүүгийн Гансүх гэхээсээ “90 саяын” Гансүх гэж нэршээд олон жилийг үдэж байна. Ерөнхийлөгчөөс залилсан 90 сая төгрөгөө Америкт үрж дуусгасан тэрээр нууцаар Монголд ирж банкнаас 400 сая төгрөг авах гэж яваад иргэдийн мэдээллээр баригдаж түүний ерөнхийлөгчтэй эхлүүлсэн 90 саяын үлгэр төгссөн юм. Магадгүй хэн нэг хүн түүнийг таньж цагдаад мэдэгдээгүй бол Сангийн яамтай гэрээ байгуулж, банкнаас 90 саяыг гаргуулж байсан нэр хүндэд нь итгэсэн банк 400 сая төгрөгөө нэмж алдах байв.

Түүний үхэхдээ л авч хоцрох нэр алдрын түүх ердөө л энэ. Төр засгийг мэхэлж их хэмжээний мөнгө залилсан/тэр үеийн ханшаар/ Б.Гансүхэд шүүх 17 жилийн ял ноогдуулсан. Хоригдож байхдаа хүн барьцаалж ялаа нэмүүлсэн тэрээр ээжийнхээ шарил дээр гартаа гав, хөлдөө дөнгөтэй очиж мөргөж сөгдөөд буцаж байсан гээд тоочвол түүний амьдрал яг л эмгэнэлт кино шиг.

 

Шоронд номын санч хийж өдөр хоногийг шарлаж хуучирсан бичиг цаастай ноцолдож өнгөрөөдөг байсан тэрээр Есүсийг шүтэх болсон. Наранд гарсан хойноо ч энэ ажлаа үргэлжүүлж байна. Арван долоон жил өргөст торны цаана суусан түүнийг наранд гарахад нь угтах ах дүү найз нөхөд байгаагүй тул Христийн сүмд очиж орох орон, оочих аягатай болсон аж. “90 саяын” Гансүх орох орон, оочих аягатай болсноор барахгүй гэр бүлтэй ч болсон.

Тэрбээр эмч бүсгүйтэй ханилж 2010 онд хурим найраа хийжээ. Их эмч мэргэжилтэй, анагаах ухааны магистр зэрэгтэй хоёр охинтой бүсгүйтэй ханилсан Б.Гансүх хойд эцэг болсон аж.

Ерээд оны сүүл, 2000 оны эхээр чөлөөт хэвлэлийн од болон бужигнуулж явсан энэ эрийн нас тогтож ухаарсан биз, түүнчлэн түүнийг амьдралаар “Бодлын хулгайч” хэмээх уран сайхны кино ч бүтсэн түүхтэй.

Харин тэрбээр хэрэгт буруутгагдан хоригдож байхдаа иймэрхүү төрхтэй залуу байжээ гэдгийг гэрэл зургийн хальсанд ийн буужээ.

Холбоотой мэдээ