60 гарсан хүмүүсийн залууст өгөх зөвлөгөө

access_time 2019-06-18
remove_red_eye 315

 

60 гарсан хүмүүсээс залуу хойч үедээ өгөх зөвлөгөө асуух үед дараах зөвлөгөөнүүдийг хамгийн их хэлсэн байна:

  • Хүмүүс “Сайн ажил гэдэг нь өдөр бүр дуртай ажлыг хэлнэ” гэдэг үгэнд итгэдэг. Энэ бол буруу. Сайн ажил гэдэг нь ажлын ихэнх өдрүүдийг нь тэвчиж чаддаг хирнээ таны зарлагыг нөхөж чаддаг ажил юм. Ямар нэгэн ажилд байнга дуртай байна гэж байдаггүй.
  • Цаг хугацаа нүдний өмнүүр сум шиг л өнгөрөх болно. Залуу байгаа дээрээ хүнтэй суух хэрэггүй. Сонирхолтой амьдралаар амьдар. Таны мөнгөтэй мөнгөгүй хамаагүй хүсэж байгаа газар луугаа аял. Залуу дээрээ шинэ юм үзэж нүд тайл. Хөгшрөөд аялах чинь уйтгартай шүү дээ.

 

  • Хэтэрхий чухал хүлээж авах хэрэггүй. Магадгүй таны амьдралд тусламж хэрэгтэй, найдлага тасарсан мэт санагдсан ч тоох хэрэггүй. Бүх асуудал шийдэгддэг.
  • Найз гэдэг нь шөнийн 2 цагт дуудахад ирдэг хүнийг хэлнэ. Харин бусад нь зүгээр л танилууд.
  • Амьдралын чинь хамгийн чухал хүн бол өөрийнхөө амьдралыг тантай хуваахыг зөвшөөрсөн хүн. Мөн таны ирээдүйн хүүхдийн эцэг/эх гэдгийг анхаарах хэрэгтэй.

 

  • Таны хүүхдүүд нүд ирмэх зуур л том болно. Тиймээс тэдэнтэй цагийг илүү хамт өнгөрөөгөөрэй. Том болоод уулзах завгүй хүүхдүүд болох болно.
  • Хүн амьдралдаа бага ажиллаа гэж харамсаад үхсэн удаа байдаггүй. Ажилсаг бай. Гэхдээ гэр бүл, найз нөхөд ба эрүүл мэндээ нэгт тавь.
  • Та урт эсвэл богино насалж магадгүй. Гэхдээ хэд насалсан ч өөрийн эрүүл мэндийг анхаар.

 

  • Хэрвээ амьдрал чинь нэг л болж өгөхгүй байвал түр завсарлага аваад бүх зүйлийг эргэцүүлж бод. Тайвшраад дүгнэлт хийгээд шийдвэрийг ол.
  • Зүрхний өвтэй хүн шиг дасгал хийж, чихрийн шижинтэй хүн шиг эрүүл хоол ид. Тэгэх юм бол танд энэ асуудлууд хэзээ ч гарч ирэхгүй.
  • Танд зөвхөн ганцхан амьдрал байгаа. Тэр нь одооных. Нэг л өдөр ямар ч зүйл хийж амжаагүй, хүсэл мөрөөдлөө биелүүлээгүй сэрэхээс болгоомжил.

 

  • Шүдээ тогтмол угааж, эмчийн үзлэгт орж бай. Энэ нь тийм чухал биш зөвлөгөө юм шиг санагдаж байж магадгүй. Гэхдээ яснаас шүд махнаас нүд гэдэг үг бий.
  • Шийдвэр гаргахдаа онч мэргэн үг, эрдэмтэн суут хүмүүс болон эцэг эхийн зөвлөгөө бүрийг дагах хэрэггүй. Тэд бол яг л тан шиг алдах эрхтэй хүн. Зөвлөгөөг авч болно харин шийдвэр таных байх ёстой.
  • Эд зүйл бол эд л зүйл. Материаллаг байх хэрэггүй. Та авсандаа аваад орохгүй. Цаг хугацаа болон дурсамж хамгаас үнэтэй.

 

  • Өнөөдрийн гэмтэл таныг хөгшрөх үед гарч ирэх болно. Та 100 хувь эмчилсэн гэж бодсон ч хөгшрөх үед буцаж гарч ирэх нь олонтой.
  • Хором бүрийг үнэлж сур. Залуу байхад бүх зүйлийг хормын дотор шууд авахыг хүсдэг. Таны цаг хугацаа дуусаж байгаа. Тиймээс хором бүрийг үнэлж амьдар. Найзууддаа, гэр бүлдээ, эцэг эхдээ цаг гарга.
  • Өөрийн зарлагыг нөхөж өр, зээл тавихаас зайлсхий.

 

  • Хардалт хайрыг үгүй хийнэ. Өөрийн хамтрагчдаа итгэ. Өөрийн хамтрагчдаа итгэхгүй бол өөр хэнд итгэх юм?
  • Хэрвээ танд биелэгдэшгүй мөрөөдөл байвал биелүүлэхийг л хичээ. Хөгшрөх тутам таны мөрөөдөл улам л биелэгдэшгүй болно шүү дээ.
  • Та шинэ хүнтэй танилцахдаа түүний талаар юу ч мэдэхгүй. Таны харж байгаа зүйл бол иргэншил, нас, хүйс, хувцас л байгаа. Энэ бүгдийг март. Та түүний талаар юу ч мэдэхгүй. Гаднаа сайхан ч бай муухай ч бай дотоод ертөнцийг нь хараагүй бол та түүнийг танихгүй.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549