Г.Батсүх: С.Ариунболд шаркаас 500 саяын хөрөнгө оруулалт авахаар болсон ч жилийн дараа боломжгүй гэсэн хариу өглөө

2018-10-10 850 0

 

“Шарк танк” нэвтрүүлгийн шарк “Монгол базальт” компанийн Ерөнхий захирал Л.Ариунболд нэвтрүүлгийн үеэр амласан хөрөнгө оруулалтаа хийхгүй байгаа талаар Барилга.мн сайтын үүсгэн байгуулагч С.Батсүх өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Тэрбээр, “Онлайн барилгын зах” төслөөр оролцож, С.Ариунболд шарк дэмжин 50 хувь дээр тохирч хамтран ажиллахаар болсон байдаг. Гэвч нэвтрүүлэг дуусаад жил гаруйн хугацаа өнгөрсөн ч “Монгол базальт” компанийн Ерөнхий захирал Л.Ариунболд хөрөнгө оруулалтаа хийгээгүй тул уулзаж, хөрөнгө оруулалтаа өгөхийг хүсэхэд чадахгүй, боломжгүй гэсэн хариултыг өгчээ.

#ШаркТанк нэвтрүүлгийн хөрөнгө оруулалтын талаар олон хүмүүс найз нөхөд байнга асууж байсан болохоор, 8 сарын 31-нд…

Posted by Барилгачин Батсүх on Monday, October 8, 2018

Холбоотой мэдээ