“Торонто Рапторс”-ын парадын үеэр зэвсэгт халдлага үйлдсэн этгээдүүдийг баривчилжээ.

access_time 2019-06-18
remove_red_eye 98

 

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны АШТ-д түрүүлсэн анхны АНУ-ын бус баг болж, түүхэн амжилт гаргасан Канадын “Торонто Рапторс” баг баяраа төрөлх хотдоо тэмдэглэж байна. Баярын жагсаалд нийт 1.5 сая гаруй хүн оролцож байгаа талаар орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн нэгэн таагүй мэдээлэл түгж олныг цочирдууллаа.

Баярын жагсаалын үеэр Натан Филлипсийн талбайн орчимд зэвсэгт халдлага болж, хоёр хүн шархаджээ. Дөрвөн удаа буун дуу гарсан ч аз болоход хоёр нь байгаа оноогүй бололтой. Шархадсан хүмүүсийн биеийн байдал тогтвортой, амь насанд нь аюул байхгүй гэж эх сурвалж мэдээлсэн байна. Энэ хэрэгт холбогдуулан хоёр этгээдийг баривчилжээ.

 

 

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549