Байгальд хохирол учруулсан иргэнд 156 сая төгрөгийн төлбөр тавигдлаа

access_time 2019-06-18
remove_red_eye 138

 

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг тухайн орон нутгийн иргэд үйлдэх болжээ. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэн 34 настай П-д холбогдох хэргийг Улсын Дээд Шүүх хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр боллоо.

Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлолт явуулах, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх нь Эрүүгийн хуулиар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт тооцогддог төдийгүй гэмт этгээд нь байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлж, дээр нь гэмт үйлдэл хийхдээ ашигласан машин техник хэрэгсэл, түүнтэй адилтгах төлбөрийг улсын орлого болгох хуулийн зохицуулалт бий.

 

Хяналтын шатны шүүхийн шийдвэрийн дагуу шүүгдэгч П нь гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан нийт 156 сая төгрөгийн үнэлгээтэй техник хэрэгслийг улсын орлого болгох эсвэл үнийн дүнтэй дүйцэх төлбөрийг төлөх ёстой юм.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549