Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч

access_time 2019-06-18
remove_red_eye 378

 

Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч Хозе Мухикаг танилцуулж байна. Уругвай улсын Ерөнхийлөгч түүний амьдрал бусад эрхмүүдийнхээс тэс өөр. Тэрээр нийслэл хотын захад орших хүн амьтаны хөл хөдөлгөөн үгүй эзгүй буйд газар нурах дөхсөн байшинд амьдарч, ажлынхаа хажуугаар фермийн аж ахуй эрхэлдэг.

Худгаас ус зөөж, хувцсаа угаан, хэц татан тохох хээгүй эр түүнийг Ерөнхийлөгчийн хувиар хүндэтгэн үзэж, хамгаалалтанд нь хоёрхон цагдаа зогсдог бөгөөд дөрвөн хөлтэй, “гурван хөлтэй” хоёр нохой нь хуучин муу фермийнх нь гаднах талбайг манадаг аж.

 

Мухика сард 12000 ам.долларын цалин авдаг бөгөөд баян чинээлэг сайхан амьдарч болох уг мөнгөнийхөө 90 хувийг буяны үйлст хандивладаг байна. Түүний буяны үйлст зориулсан хандивууд олон ядуус болон жижиг бизнес эрхлэгчдийн ажил амьдралд бодитой үр дүнгээ өгсөн байдаг гэнэ.

“Би амьдралынхаа ихэнх цаг мөчийг энэ л хэв маягаар амьдарч ирсэн. Өөрт байгаа зүйлдээ сэтгэл ханаж, амьдрах дуртай” хэмээн цэцэрлэгт хүрээлэнгийнхээ хуучин муу сандал дээр суун ярих дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч тэрээр 2010 онд жилийн ашиг орлогынхоо мэдүүлгийг өгсөн бөгөөд 1987 оны 1800 ам.долларын үнэтэй Волксваген Бийтл гэх хуучин тэрэгнээсээ өөр зүйл өв хөрөнгөд нь багтаагүй байжээ.

 

Энэ жил харин Мухика өөрийн ашиг орлогын мэдүүлгээ шинэчлэн мэдүүлсэн бөгөөд эхнэрийнхээ нэр дээр байдаг газар, тракторууд болон хуучин муу байшингаа нэмэн мэдүүлж, нийт ашиг орлогынхоо мэдүүлгийг нийт 215000 ам.долларт хүргэсэн байна.

 

Мухика 2009 оноос хойш Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 1960-1970-аад он хүртэл зүүний зэвсэгт хүчинд зүтгэсэн аж. Энэхүү хугацаанд тэрээр 6 удаа бууны суманд өртөж, 14 жил чанга дэглэмтэй шоронд хэлмэгдэн сууж, амьдралынхаа үнэтэй он жилүүдийг харамсалтайгаар өнгөрөөж байжээ. Азаар, 1985 онд Уругвайд ардчилсан хувьсгал өрнөж, түүнд эрх чөлөөг дахин бэлэглэсэн байна.

Гэхдээ Мухика шоронд өнгөрөөсөн он жилүүддээ хэцүү, бэрх байсан гэж боддоггүй бөгөөд амьдралыг өөрөөр харах ухаарал хайрласан, эд мөнгөнд шунах хүсэлгүй болгосон үнэтэй цаг хугацаа байсан хэмээн хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагандаа бахархан ярьжээ.

 

Тэрээр мөн “Намайг ядуу Ерөнхийлөгч гэцгээдэг. Гэхдээ би ядуу хүн огтоосоо биш. Ядуу хүмүүс гэж элбэг дэлбэг хангалуун амьдралыг бий болгохын төлөө өөрийгөө үл хайрлан зүтгэдэг, олсон, өөрт байгаа зүйлдээ сэтгэл ханаж амьдардаггүй хүмүүсийг хэлдэг. Энэ бол эрх чөлөөний асуудал. Өөрийн гэх эд зүйлгүй байгаа бол өлсгөлөн, шаналалд нэрвэгдсэн амьтан шиг өөрийн биеэ золиослон амьдрах хэрэггүй шүү дээ” хэмээн нэмж өгүүлсэн байна.
доорх зурган дээр тэрбээр биеэ vзvvлэх гэж эмнэлэгт очерлож байна..

 

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549