Л.Оюун-Эрдэнэ: Худлаа ярьдаг ах нараас Монголын төрийг цэвэрлэмээр байна.

access_time 2019-06-18
remove_red_eye 92

 

Монголын дипломатууд хар тамхитай холбогдсон хэргийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодруулахад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг буруутгалаа.

Түүнээс “Дипломатууд хар тамхины хэрэгт холбогдоод байна. Яамдуудын гадаа ч жагсаал цуглаан тасрахаа болилоо. Хариуцлага тооцох уу” хэмээн асуухад “Хариуцлага бол ярих ёстой. Жагсагчдын хувьд бол АН-ын аппарат л байна лээ ш дээ. Яг ярьвал ярих юм их л байгаа. Анх хэзээ томилогдсон бэ гэдэг хугацааг хөөгөөд үзэхээр Эрдэнэбулганы л асуудал.

Өөрсдийнх нь хийсэн замбараагүй авлигыг л цэгцлэх гэж явж байна. Хийсэн юм нь ингээд бутарч, дэлбэрч гарч ирж байна. Миний хувьд баяртай байгаа. Цаашдаа ийм олон утгагүй болгочихсон зүйлийг цэгцлэх ёстой гэж бодож байна.

Дипломатуудын асуудал гээд ингээд ярихад Элбэгдорж гээд нөхрийн л хийсэн ажил шд ер нь. Шүүх аягүй хүнд байдалд орлоо. Элбэгдорж гэж хүн л МУИС-ын хэдэн багш нарыг тавьж, нөгөө хэддээ авлига өгч, хамтдаа нүүрсний наймаа руу орсноос болсон. Одоо юунд нялзайх гээд байгаа юм. Өөрсдөөсөө асуух хэрэгтэй.

Энэ бол бурууг хаацайлж байгаа асуудал биш. Шат шатандаа хариуцлага тооцно. Гэхдээ АН эдийн засгийг сэргээе, Эрдэнэтийн 49 хувийг цэгцлээч гэх мэт лоозон барих эрхгүй шдээ. Тэгвэл С.Эрдэнэ өөрөө шоронд орох ёстой. Тэгвэл шууд УИХ-ын гишүүнээсээ татгалзаад яваач. Ард түмнийг цагаан цаас шиг боддогоо болиоч. Ямар ч нүүрний хувиралгүй худлаа ярьдаг ах нараас Монголын төрийг цэвэрлэх юм сан” хэмээн хариуллаа.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549