Skip to content
Sat. Dec 14th, 2019
  • Нийгэм
  • Дэлхий
  • Зөвлөгөө
  • Улс төр
  • нийтлэл
  • Онцлох
  • Ярилцлага
  • Үзэл бодол
  • Эдийн засаг
  • Урлаг

Дуулиант мэдээллийн уурхай

Primary Menu
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Урлаг
  • Зөвлөгөө
  • Дэлхий
  • нийтлэл
  • Ярилцлага
  • Home
  • Энэтхэгийн гүнжээс Их Британы тагнуул болсон түүх
  • Дэлхий

Энэтхэгийн гүнжээс Их Британы тагнуул болсон түүх

admin 1 min read

 

Noor Khan магадгүй Энэтхэгийн дээд язгууртны гэр бүлд төрсөн байж болох ч тэрээр өөрийгөө тагнуулч болохын тулд төрсөн гэдгээ дэлхий нийтэд харуулж чадсан юм. Түүний гүйцэтгэсэн үүрэг дэлхийн хоёрдугаар дайнд чамлахааргүй их бий. Бүсгүй дайны өмнө Энэтхэгийн гүнж байснаас гадна хүүхдийн ном бичдэг зохиолч нэгэн байв.

Тэрээр 1914 онд Хаант Оросын Москва хотод төрсөн бөгөөд Энэтхэгийн Mysore-ын хаант улсын султан Tipu-ын үеэл дүү болон төржээ. Харин эцэг нь өндөр язгууртан байснаас гадна Их сургуульд нийгэм болон улс төрийн шинжлэх ухааны багш хийдэг нэгэн байлаа. Түүнийг 6 настай байхад гэр бүл нь Оросын хувьсгалаас зугтаж Франц уруу нүүсэн бөгөөд тэндээ утга зохиолын чиглэлээр их сургуульд сурч төгссөн аж.

Харин 1940 онд буюу дэлхийн хоёрдугаар дайнд, дайнаас зугтан тэдний гэр бүл Их Британид очсон боловч тэнд ч байдал тийм сайн байсангүй. Тиймээс Noor Khan нацистуудын эсрэг тэмцэлд өөрийн хүчээ өгөхөөр шийдсэн аж. Тэрээр эмэгтэйчүүдийн тусгай хүчинд элсэж цэргийн богино долгионы радио оператор хийдэг байв. Харин 1943 онд Их Британы тусгай ажиллагааны багийн гишүүн болж чадсан байна.

 

Тэрээр мэргэжлийн радио холбоочны сургалтад гуравхан сар сууж төгсөөд 1943 оны 6-р сард маш чухал ажил буюу Францын босогчидтой Их Британы Засгийн газрыг холбох гол ажлыг хийх хүн болов. Иймд тэрээр ажлын шаардлагаар Франц явах болж түүнийг Францын нийслэл Парист очиход түүний хамсаатнуудаас хэн ч угтаж авсангүй. Учир нь бүгд нацистуудад баригдсан байлаа.

Noor Khan 4 сарын турш Парист ганцаараа тусгай тагнуулын ажиллагаа явуулсны эцэст Германчуудад олзлогдох нь тэр. Тэр үед түүний тархинд Их Британы цэргийн бүхий л нууц кодуудын мэдээлэл байлаа.

 

Түүний эр зоригийг үнэлэн босгосон хөшөө. Лондон хот

 

Түүнийг Парис дахь нацистын СС–ын төв байранд авчирч өдөржин шөнөжин тарчлан зовоож байцааж эхэлжээ. Тэрээр амнаасаа нэг ч мэдээлэл өгөхгүй байж байгаад эцэстээ аргаа баран нацистуудыг төөрөгдүүлэх худал мэдээллүүдийг хэлж эхэлжээ.

Нацистууд ч түүний үгэнд итгэж хамгаалалтаа сулруулах үед 1943 оны 11-р сарын 25-ны өдөр тэрээр оргосон байна. Харамсалтай нь удалгүй баригдав. Түүнийг буцааж Францын төв байранд авчрах үед хэлсэн бүх мэдээллүүд нь худал болж Герман улс Их Британы эсрэг хэрэгжүүлж байсан “далайн арслан” төлөвлөгөө нь бүтэлгүйтэж 2000 гаруй Герман цэрэг амиа алдсан байна. Иймд түүнийг онгоцоор Герман дахь бөөнөөр хорих газарт аваачиж дахин байцаасан аж.

 

Түүнд нацист хурандаа “сүүлчийн удаа боломж олгоё” хэмээн хэлэхэд тэрээр миний өгзгийг үнс гэсэн хариу хэлсэн гэдэг. Иймд түүнийг 1944 он оны 9-р сард бусад тагнуулуудын хамт буудан хороосон байна. Түүний үхэхээсээ өмнө хэлсэн сүүлчийн үг нь “эрх чөлөө” байлаа.

Дайны дараа түүнд Францын Засгийн газар эрх чөлөөний хүрэл одон нэхэн өгсөн бол Их Британи улс түүнийг төрийн дээд одон эр зоригийн медалиар нөхөн шагнажээ. Мөн түүний хөшөө ч баригдсан байна. Харин Noor Khan Германчуудыг төөрөгдүүлсэн мэдээ нь ямар ач холбогдолтой байсан гэхээр нацистын хуурай газрын их хүч Их Британы арал дээр хөл тавихаар явах координатыг нь буруу хэлж бүслэлтэд оруулсан юм. Уг бүсгүйгээс л болж Германчууд дайны турш Их Британы нутагт хөл тавьж чадаагүй юм.

Tags: гүнж Их Британи. тагнуул Энэтхэг

Continue Reading

Previous: Цаг үеийн дуудлагаар энэ ертөнцөд мэндэлсэн хүү
Next: Энэтхэгт Личий гэх жимс идсэн хүүхдүүд 24 цагийн дотор нас барж байна

холбоотой мэдээ

601 “Twitter”-т улс төрийн зар сурталчилгааг хориглох шийдвэр хэрэгжиж эхэллээ 1 min read
  • Дэлхий

“Twitter”-т улс төрийн зар сурталчилгааг хориглох шийдвэр хэрэгжиж эхэллээ

admin
gettyimages-514079662 Махатма Гандигийн чандар хулгайд алдагджээ 1 min read
  • Дэлхий

Махатма Гандигийн чандар хулгайд алдагджээ

admin
PYH2019091822370001300_P4 БНСУ-ын цагдаа 30 жил илрээгүй цуврал аллагын эзнийг тогтоожээ 1 min read
  • Дэлхий

БНСУ-ын цагдаа 30 жил илрээгүй цуврал аллагын эзнийг тогтоожээ

admin
6047 Индонез улс гэр бүлээс гадуур харилцааг хориглохыг эсэргүүцэж байна
  • Дэлхий

Индонез улс гэр бүлээс гадуур харилцааг хориглохыг эсэргүүцэж байна

admin
5d7b849cae5ac92da45ef1b9-810x500 Хаадын тоглоом киноны шинэ ангийг бүтээж байна 1 min read
  • Дэлхий

Хаадын тоглоом киноны шинэ ангийг бүтээж байна

admin
20180609__91167130_ecig Энэтхэгт цахилгаан тамхийг хориглов 1 min read
  • Дэлхий

Энэтхэгт цахилгаан тамхийг хориглов

admin

Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд

8a80f4d668f8cba7e21882f933f02b5d_x3 Ахмад тамирчин Ц.Раднаа Ази тивийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 1 min read
  • Нийгэм

Ахмад тамирчин Ц.Раднаа Ази тивийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

admin
6gishvvn ХЭДС-гаас зээл авахад нөлөөлсөн УИХ-ын эмэгтэй гишүүд хэн хэн бэ? 1 min read
  • Дэд онцлох
  • Улс төр

ХЭДС-гаас зээл авахад нөлөөлсөн УИХ-ын эмэгтэй гишүүд хэн хэн бэ?

admin
400 Төрийн ордны секс дуулианд хэн хариу өгөх вэ 1 min read
  • Онцлох
  • Улс төр

Төрийн ордны секс дуулианд хэн хариу өгөх вэ

admin
606 МОНГОЛ ОХИН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖ 6000 АМ.ДОЛЛАРААР ШАГНУУЛЖЭЭ 1 min read
  • Нийгэм

МОНГОЛ ОХИН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖ 6000 АМ.ДОЛЛАРААР ШАГНУУЛЖЭЭ

admin
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан