Хүзүүн дээр овойгоод байгаа давсны хуримтлалаас салах арга

access_time 2019-06-17
remove_red_eye 3275

 

Хуян хөөрөх нь ахимаг насны эмэгтэйчүүдийн дунд маш түгээмэл байдаг. Энэ нь хүзүүнд хуримтлагдсан давс бөгөөд тоохгүй удаан явбал харин хүндрэх аюултайг анхаараарай. Хүзүү мөрөөр хөшиж, хүнд оргиж, халуу дүйгэх зэрэг шинж тэмдэг илрэхээс гадна нүдэнд илт мэдэгдэхүйц хэмжээтэй болж томордог. Харин үүнээс хэрхэн салах тухай мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

 

Хүзүүнд давсны хуримтлал үүсэх

Давс хуримтлагдаж байгаа шалтгааны талаар олон хүмүүс буруу ойлголттой явдаг. Бид хэтэрхий их давс хэрэглэжээ гэж боддог. Эрдэмтэд уг ойлголтыг буруу гэдгийг нэгэнт баримтаар баталгаажуулсан. Тэгээд давс хуримтлагдаад байгаагийн шалтгаан юунд оршино вэ? Үнэн хэрэгтээ үүнд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг байна, тиймээс тодорхой шалтгааныг үндсэн гэж хэлэх ямар ч боломжгүй ажээ.

 

Зарим нэг эмч нарын үзэж байгаагаар бол хэтэрхий их уураг агуулсан хоол хүнсний хэрэглээнээс үүдэлтэй гэж үздэг. Гэхдээ ихэнх мэргэжилтнүүд хоолны буруу дэглэм болон амьдралын идэвхгүй хөдөлгөөнтэй холбон тайлбарлаж байна. Бид энэ дүгнэлтэнд ч итгэх ёстой болоод байгаа юм. Удаан цагаар толгойгоо унжуулж суудаг хүмүүсийн дунд хүзүүний давсны хуримтлал их байгааг судалгаагаар тогтоосон. Ялангуяа компьютерын ард сууж ажилладаг хүмүүсийн дунд маш их түгээмэл үзэгдэл юм.

 

Арилгахын тулд:

 

Стаканд 3 халбага оливын тос, 1 ширхэг тахианы түүхий өндөг, мөн адил хэмжээгээр скипидар (шилмүүст төрлийн модноос гаргаж авсан тос) болон 6%-ийн хүнсний уксус (стаканы гуравны нэгээр скидидар болон уксус байхаар) хийж сайтар хутгана.

Бэлэн болсон түрхлэгийг “овгор” дээрээ 15-20 минут түрхэнэ. Бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Хэд хэдэн удаагийн хэрэглээний дараагаас эхэлж хүзүү дахин хэвийн чөлөөтэй хөдөлж эхэлнэ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549