Э.Мөнх-Очир “төрийн хүн”-ий ёс зүйг харууллаа

access_time 2019-06-17
remove_red_eye 462

 

Харь орныхон л манай улсад хар тамхи гээчийг авчирдаг гэх ойлголт өдгөө үгүй болжээ. Харин манайхан өөрсдөө тэр байтугай янжуур, тамхи зөөдөг байсан дипломат ажилтнууд нь хар тамхи тээвэрлэн зөөж багагүй шуугианыг тарих болоод буй.

Хэргийг дахин сөхвөл, Бүгд найрамдах Турк улсын Станбул хот дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг түүний жолооч С. Эрдэнэбаяр нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ саатуулагдсан.

Тэд дипломат дугаартай автомашиндаа 70 кг геройн буюу хар тамхи тээвэрлэж явсан гэдэг. Одоо тус хоёр иргэн ХБНГУ-д хоригдон шалгагдаж байгаа. Үүнээс улбаалан тус улсруу нэвтрэх монгол иргэдэд хүндрэл үүсч, монгол гэх тоолонд сүржин нэгжлэг явуулах болсон сурагтай. Энэ нь хар тамхи зөөвөрлөсөн этгээд тухайн яамны сайдтай хариуцлага тооцохгүй байгааг илэрхийлсэн албан бус хориг.

 

Харин эл хэргийн талаар БНТУ-ын Истанбул хот дахь Ерөнхий консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очир өнгөрөгч 10-нд Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулт өгч, өөрийн биеэр уучлалт гуйсан нь ёстой л төрийн албан хаагчийн мужик зан гэлтэй. Асуудлаас зугтаж ажил, хэрэгт холбогдсон нөхдөө муулж явалгүй ухамсартаа дийлдэж мань хүн төрийн ордонд сэтгүүлчдийг цуглуулж ард түмнээсээ уучлалт гуйсан.

Угтаа бол эл салбарын сайд нь уучлалт гуйж, тэр ч байтугай огцрох өргөдлөө өгвөл энэ нь төрийн албан хаагч, цаашлаад улсын нэр хүндэд ч илүү эерэгээр тусах бус уу.
Харин Турк улсад боловсрол эзэмшсэн Э.Мөнх-Очир чамгүй хугацаанд эл улсад улсаа төлөөлж суусан хүний хувьд хэрэгт холбогдсон албан хаагчдын өмнөөс уучлалт гуйж, хэсэг бүлэгт нь муулагдаж, зарим нэгэнд нь төрийн албан хаагчийн ёс зүйг харууллаа хэмээгдэж буй.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549