ЭРЧҮҮДИЙГ ҮСНИЙХ НЬ ЗАСАЛТААР ХЭРХЭН ШИНЖИХ ВЭ

access_time 2019-06-17
remove_red_eye 167

Нас, орд, жил гээд эрчүүдийг шинжих олон арга байх ба эдгээрээс гадна үснийх нь засалтаар шинжих арга ч мөн байдаг. Учир нь эрчүүд үсээ хэн нэгний зөвлөгөөгөөр биш зөвхөн өөрийнхөө хүссэнээр засуулдаг аж. Тэгвэл хамтдаа хамгийн нийтлэг 8 засалтын ард ямар зан чанартай эр байдгийг олж мэдэцгээе.

 

1Урт үс
Тэдний бүтээлч сэтгэлгээ маш өндөр хөгжсөн ба ямар ч асуудалд шинэлэг шийдэл олж чаддаг. Түүнчлэн тогтсон хэв загварт баригддаггүй бөгөөд ийм үстэй ихэнх эрчүүд шүлэг зохиох, дуу болон зохиол бичихдээ авьяастай. Магадгүй энэ нь уран бүтээлчид ихэвчлэн урт үстэй байдгийн шалтгаан байж болох юм.

 

2Богино халимаг
Бараг хоёр эрэгтэй тутмын нэг нь үсээ доор зурагт үзүүлснээр засуулсан байдаг. Энэ төрлийн үсний засалттай эрчүүд эерэг бодолтой, мөн хошин шогийн мэдрэмж сайтай. Түүнчлэн тэд хэр баргийн зүйлд сэтгэлээр унаж стрессдэх эсвэл уурлаж бухимддаггүй.

 

3Халзан
Алсын хараатай, ухаалаг эрчүүд ихэвчлэн үсээ хусуулсан байдаг. Түүнчлэн тэд шийдвэр гаргахдаа тун сайн ба өөрийн бодолдоо үнэнч учраас итгэл хүлээлгэхэд буруудаад байхгүй. Мөн ихэнх хүмүүс халзан эрчүүдийг нүдэнд дулаахан гэж тодорхойлдог ажээ.

 

4Голоор нь хуваасан
Хамгийн хөдөлмөрч, тууштай хүмүүс ийм үсний засалттай байх бөгөөд зорилгынхоо төлөө ямар ч бэрхшээлийг үл тоон ажиллах сэтгэлийн тэнхээ тэдэнд бий. Түүнчлэн тэд урлагийн өндөр мэдрэмжтэй байх нь элбэг.

 

5Арзгар үс
Мөрөөдөмтгий хүмүүсийн илрэл. Ийм төрлийн үсний засалттай эр ямар ч хэцүү нөхцөл байсан мөрөөдөж чаддаг, гэхдээ хоосон мөрөөдөх бус түүнийхээ төлөө ч тэмцэж чадна. Мөн олны анхаарлын төвд байх тэдэнд таалагддаг ба ихэнх тохиолдолд хошин шогийн мэдрэмж сайтай байдаг.

 

6Халимаг
Үсээ ингэж засуулсан эрчүүд маш романтик, сээтэгнүүр хүмүүс байдаг. Түүнчлэн хувийн ажил, амьдралаа сайн зохицуулж чадна. Энэ нь хайр дурлал, ажил хэрэг гээд бүх л талбарт амжилт дагуулдаг. Ийм үсний засалттай эрчүүдэд эмэгтэйчүүд илүү тааламжтай ханддаг гэнэ шүү.

 

7Арагш нь босгож самнасан
Хэрвээ та ийм үстэй эрийг таньдаг бол түүнийг өөртөө итгэлтэй нэгэн гэж дүгнэж болно. Энэ загвараар үсээ засуулсан эрчүүд ямар ч зүйл хийсэн түүнийхээ эцсийг нь үздэг бөгөөд итгэлтэй байдал нь ч сайн үр дүн авчирдаг. Мөн хувцас загварын хувьд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж чаддаг.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549