75-н жилийн дараа уулзсан нь

access_time 2019-06-17
remove_red_eye 188

Дэлхийн 2-р дайны үед Нэптон ажиллагаа гэсэн нэртэй нууц ажиллагаа 1944-6-6 нд болж байжээ.Түүхэн дэх хамгийн том далайн халдлага.Энэ ѳдрѳѳ Америкчууд Ди ѳдѳр гэж нэрлэдэг.Энэ ѳдрийн тухай баримтат кино хийхээр Францын кино баг ч ирж.Ди ѳдѳрт оролцож байсан ахмад дайчдыг урьж баримт цуглуулсан юм байна.

Робинс гэх 97 настай ахмад дайчин киноныхонд Франц эмэгтэйн зураг үзүүлээд дайны үед манай хороонд ажилдаг байсан.Тэр үед 18 настай настай байсан,одоо дахиад уулзах юмсан, даан ч амьд үлдээгүй байх л даа гэж ярьжээ.Б/киноныхон Пиерсоны талаар чимээгүйхэн судалж Францад асрамжийн газарт байгааг нь олж мэдсэн бѳгѳѳд Робинс,Пиерсон 2-г уулзуулах уулзалт тѳлѳвлѳж, түүнийг Франц руу явж байх замд нь Робинст энэ тухайгаа хэлжээ.

 

Ирландын Постын мэдээлж буйгаар Робинс 1940 онд АНУ-н Тэнгисийн 1-р дивизийн 26 корпусын явган цэрэгт элссэн байжээ.Робинс 18 настай Франц охин Женинэ Пиерсонд зүүн Францын Бриэйн хороонд хамт байрлаж байхдаа дурлажээ.2 сарын дараа Робинс фронт руу илгээгдэжээ.Дайн дууссаны дараа Робинсийг Америк руу битгий яваасай гэж бодож байсан талаар ѳнгѳрч.Робинс тушаал авсан цэргийн хүн учраас Америк орондоо буцжээ.

Дахин Францад ирэх хүртэл тэд дахин уулзаж байгаагүй билээ.Робинс Би чамайг үргэлж хайрласан.Чи миний сэтгэл зүрхнээс хэзээ ч гарахгүй хэмээн Пиерсоныг асрамжийн газарт 7 үеийн дараа анх харах үедээ хэлжээ.Ийнхүү 75-н жилийн дараа Робинс франц хайртай бүсгүйтэйгээ ахин уулзжээ.

 

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549