Монгол блоггеруудын бэлтгэсэн гадаад хэл сурах 24 зөвлөгөө

access_time 2019-06-17
remove_red_eye 113

 

Гадаад хэл сурах хүсэлтэй залуучууддаа зориулж монгол блоггеруудын бэлтгэсэн шилдэг зөвлөгөөг хүргэж байна.

Mongolian youtuber Tushig

 

  1. Түгээмэл ашигладаг үг цээжлээрэй. Хамгийн их хэрэглэгддэг 1000 үгийг цээжилсэн байхад та тухайн хэлний 80 хувийг нь ойлгож эхэлнэ.
  2. Гол дүрмүүдийг сурах нь чухал юм. Дүрмээ сурсан байхад бусдыг нь яваандаа ашиглаад сурчихдаг.
  3. Биеийн хэлэмж ашиглаарай. Гараа хөдөлгөх, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх буюу биеийн хэлээ ашигласнаар хүний тархи утгыг, үгийг илүү хурдан хүлээж авдаг.
  4. Сонирхолтой байдлаар сурах: Өөрийгөө шийтгэж байгаа юм шиг сурвал маш хэцүү байдаг. Өөрт сонирхолтой байдлаар кино үзэх ч юмуу, дуу сонсож сурвал тархи маш хурдан хүлээж авдаг.
  5. Алдаа хийхээс бүү ай. Ярьж байхдаа алдахаас хэзээ ч битгий санаа зов, ярьсаар л байвал илүү сайжирна шүү.
  6. Тухайн хэлний соёл онцлогоос суралцах: Тухайн хэлээр ярьдаг хэн нэгэнтэй харилцаж, ярилцах хэрэгтэй.
  7. Чангаар унших: Энэ нь таныг өөртөө итгэлтэй болгож өгдөг. Чанга ярьснаар дуудлага хүртэл сайжирдаг байна.
  8. Удаан ярь: Ярилцаж байгаа хүндээ илүү ойлгомжтой хүрдэг бөгөөд хурдан ярих нь алдаа гаргах магадлалтай. Тиймээс удаан, зөв ярих хэрэгтэй юм.
  9. Битгий шалтаг гарга: Би ийм, тийм гэсэн шалтаг гаргаж өөртөө ухрах алхам битгий гаргаарай. Сурахад хэзээ ч оройтдоггүй шүү.
  10. Тууштай бай: Та үнэхээр хичээгээд эхний долоо хоногт сурсан ч гэсэн дараагийн долоо хоногоос орхих юм бол маш хурдан мартдаг. Тийм учраас тууштай байх нь хамгийн чухал.

 

Ardiin Ania Gigi

 

  1. Өөрийгөө бэлдэх: Англи хэл сурах нь таны ирээдүйн зорилгод хэрхэн нөлөөлөх талаар сайн бодох хэрэгтэй. Ингэснээр дараагийн алхамууд гарч ирдэг.
  2. Хамгийн гол нь утгачилж цээжилвэл маш сайн.
  3. Чухал 3 дүрмийг судлах: Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийг маш сайн сураарай.
  4. Ном уншиж, орчуулан чадвараа сайжруулахад зүгээр шүү.
  5. Сонс, ярь, унш, бич гэсэн дөрвөн дадлыг хэвшүүлэхийг эрхэмлээрэй.
  6. Өдрийн тэмдэглэл хөтөлж, бичих чадвараа сайжруулах аргыг туршаарай.
  7. Битгий шантар. Хүн болгонд өөрийн гэсэн сул тал, хийж чаддаг зүйлс байдаг гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй.

 

Bilgunss

 

  1. Зорилго тавьж мотивацитай болох: Дуртай зүйл буюу хүүхэлдэйн кино болон дуртай спортынхоо талаар судлах нь хэл сурах нэгэн чухал арга юм.
  2. Дуу сонсоод дагаж дуулах: Дуу сонссоноор тухайн хэлний сонсгол сайжирна. Мөн дагаж дуулан хэллэг болон дуудлагаа сайжруулж болно.
  3. Хүүхдийн ном унших: Хүүхдийн номонд хүний өдөр тутамдаа хэрэглэдэг үг ордог бөгөөд өгүүлбэрүүд нь богино ойлгоход хялбар байдаг.
  4. Яриагаа бичиж хянах: Хэрвээ ярилцах хүн байхгүй бол өөрийн яриагаа утас, компьютерт бичээд алдаа гаргаж байгаа, эсэхээ хянах боломжтой.
  5. Алдартай хүмүүсийн аккаунт дагаж, мэдээлэл авч сурахыг эрмэлзээрэй. Цаг үеэсээ хоцрохгүй давуу тал ч бий.
  6. Улас болон таблетандаа гадаад хэлний аппликэйшн татаж, хүссэн үедээ хэлээ давтаад үзээрэй. Үр дүн заавал гарах болно.
  7. Өөрийгөө хүчлэх хэрэггүй: Сурж байгаа хэлээ өөрийнхөө хобби болговол илүү тааламжтай, хурдан, сэтгэл хангалуун сурах боломж бий шүү.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549