SOS: ТАМХИ ЭРҮҮЛ МЭНДЭД САЙН НӨЛӨӨТЭЙГ ТОГТООЛОО

access_time 2019-06-17
remove_red_eye 2902

 

  1. Уушигны хавдраар өвдсөн 100 хүний 90 нь тамхи татдаг.
  2. Тамхи татах үед тамхинд байгаа никотины 25% нь амьсгалаар дамжин цусанд орж, 10 секундын дараа тархинд очиж, 15-20 секундын дараа гар, хөлын мэдрэмжид нөлөөлдөг. Тамхи хүний биеийг эхний шатанд сэргээж, дараа нь сулруулах үйлчилгээ үзүүлнэ.
  3. Тамхи татаж байгаа үед утаанаас 7000 орчим химийн нэгдлүүд үүсдэг. Үүний 10 хувь орчим нь давирхай, хүнд металлын элемент, 90 гаруй хувь нь хийн байдалтай бодис бөгөөд 250 гаруй нэгдэл нь 69 төрлийн хорт хавдрыг үүсгэдэг.
  4. Тамхинд агуулагдах никотин болон нүүрстөрөгчийн дан исэл нь артерийн судсыг нарийсгэж, судсыг хатууруулна.
  5. Тамхи нь бие дэх C аминдэмийг багасгадаг. С аминдэм нь арьсыг эрүүл чийглэг байхад хамгийн их нөлөөлтэй. Тамхины улмаас С аминдэм багасахад коллаген дагаад багаснаг. Иймээс тамхи татдаг эмэгтэйчүүдийн арьс илүү эрт хөгширч, харлаж, нүхждэг байна.
  6. Мөн цусан дахь хүчилтөрөгчийг зөөвөрлөгч гемеглобинтой нэгдсэнээр, эд эсийг хүчилтөрөгчийн дутагдалд хүргэдэг.
  7. Тамхи татах нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд маш хортойгоор нөлөөлдөг байна. Эмэгтэйчүүдэд бэлгийн хөрөлт болон ясны сийрэгжилт, хөх, умайн хүзүүний хавдар болон цэвэршилт наснаасаа эрт тохиолдож, эрт хөгширч эхлэх ба жил ирэх тусам царай зүс гундаж, эршүүд болж эхэлдэг.
  8. Гоо сайхан алдагдаж үс унаж, шингэрч, шүд, хумс шарлана. Мөн нүдний болор цайралт илүү хурдацтай явагдана. Ясны сийрэгжилт үүсгэж, яс хэврэгшин хугарамтгай болно.
  9. Мөн тамхин дахь никотин-алкалоид нь хэдхэн секундын дотор төв мэдрэлийн тогтолцоонд нэвтрэн ордог. Никотины нөлөөгөөр цусны даралт ихсэх, зүрхний хэмнэл түргэсэж улмаар зүрх амархан эцэж цуцдаг. Цаашид зүрх ачаалалдаа дасан зохицуохын тулд томорч эхэлдэг.
  10. Тамхи насанд хүрсэн эрчүүдэдийг бэлгийн сулралд хүргэж, үрийн шингэнийг багасгана.
  11. Нөгөө талаас тамхин дахь хорт бодисууд судсыг гэмээснээс судасны хананд өөх тос хуримтлагдаж, зарим жижиг судас бөглөрч, судас хатуурна. Ингээд л судас амархан хагарах аюултай болдог. Ингэснээр тархины цус харвалт, зүрх бүхэлдээ буюу зүрхний аль нэг хэсэг цагаас урьтаж агших, зүрхний цохилт гэнэт олширох, зүрхний шигдээс өвчин үүснэ.
  12. Тамхи нь зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлсийн нэг бөгөөд зүрх судасны өвчний нас баралтын байнгын голлох шалтгаан болдог.
  13. Тамхинд агуулагдах аммиак нь амьсгалын дээд замын салст бүрхэвчинд шингэж спирт болж хувиран салст бүрхэвчийг байнга цочроодог. Тиймээс тамхичин хүн ханиад, бронхит, харшил, чихний өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг.
  14. Жирэмсэн болсон үед жирэмсний эрт болон хожуу хордлого болох, дутуу төрөх, хүүхэд эхийн гэдсэнд байхдаа байнгын хүчилтөрөгчийн дутагдалтай байснаас төрөлхийн эмгэгтэй төрөх тохиолдол их байдаг байна. Мөн төрөлтийн хүндрэл хоёр дахин их тохиолддог.
  15. Бусдын тамхины утаагаар тамхилахыг дам тамхидалт гэдэг. Удаан хугацаагаар дам тамхидалтад өртсөн хүмүүст уушигны хавдар болон зүрхний өвчин үүсэх магадлал өндөртэй байдаг. Дам тамхидалтад өртөгсөдийн 40% нь гэртээ өртөж байна.
  16. Эцэг эх нь тамхи татдаг гэр бүлд өссөн хүүхдүүд уушгины хамгаалах хөгжил сул байдаг учраас эдгээр хүүхдүүд амьсгалын замын өвчнөөр өвдөх эрсдэл 20-80%-иар их байдаг төдийгүй тамхи татдаггүй гэр бүлд өссөн хүүхдүүдээс оюун ухаан, биеийн хөгжлөөрөө эрс ялгагддаг.

 

ТАМХИНААС ХЭРХЭН ГАРАХ ВЭ?

Тамхинаас гаргах олон төрлийн эмчилгээ байдаг. Үүнд никотин орлох үйлчилгээт бэлдмэл хэрэглэх, сэтгэл заслын эмчилгээ, ховсдох эмчилгээ, зүүний эмчилгээ, лазерийн эмчилгээ зэрэг олон төрлийн эмчилгээг хийдэг.

Тамхинаас гарах явцар гарч болох саад бэрхшээлийг зөв даван туулах, баримталбал амжилтад хүрэх зарчмуудыг танд хүргэж байна.

ЗАРЛА

Тамхинаас гарахаар шийдвэрлэсэн бол ажлын хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэндээ БИ ЯГ ОДООНООС ТАМХИА ХАЯЛАА хэмээн амлаж, зарлах хэрэгтэй. Энэ нь нэг талаас хэлсэн амандаа хүрэх ёстой гэсэн хариуцлагыг бий болно. Нөгөөтэйгүүр таны тамхины найз нар таны шийдвэрийг хүндэтгэх сэтгэл бий болно. Хэлсэн үгэндээ эзэн болж амласанаа биелүүлэхийн тулд та хэн нэгэнтэй бяцхан бооцоо тавьсан ч болно.

 

ЗАЙЛСХИЙ

Та тамхинаас гарахаар шийдсэн бол тамхи татахад хүргэдэг өөрөөр хэлбэл тамхи татах дур төрүүлэх нөхцлийг бүү бий болго. Өөрөөр хэлбэл тийм нөхцөл бий болохоос зугатааж зайлсхийх ёстой. Үүний тулд жагсаалт бүхий тамхи татдаг тохиолдлууддаа дүгнэлт хийж, зайлсхийх төлөвлөгөө боловсруул.

ЗӨВ АМЬСГАЛ

Тамхи татах гэдэг бол таны Хамраараа гүнзгий амьсгалыг алгуурхан аваад 1-2 секундын турш барьсны дараа зөөлөн амаараа үлээж гарга. Энэ дасгалыг ердөө 2-3 удаа хийхэд таныг хоромхон зуур тайвшруулах увдистай. Амьсгал авах үед хэвлий төмбийж, цээж түхийж байвал зөв амьсгалж байна гэдгийг санаарай.

 

ЗӨВХӨН УС УУХ

Тамхинаас гарахаар шийдсэн хүмүүс өөрийгөө сатааруулах зуршлаасаа татгалзахын тулд чихэр хүлхдэг. Чихэр нь илчлэг ихтэй тул таргалуулах эрсдэлтэй. Үүний оронд цэвэр ус боломжийн хэмжээгээрээ ууж байгаарай. Ус таны биед хуралдсан никотины хорыг гадагшлуулахаас гадна таргалуулахгүй байх сайн талтай. Учир нь цэвэр усны илчлэгийн хэмжээ 0 тэй тэнцүү байдаг.

 

ЗАВГҮЙ БАЙ

Тамхиа өгүүлэх цагийг өөртөө гаргаж чадахааргүй ачааалалтай завгүй бай. Ажил, амралтынхаа орчинд өөртөө тамхи бодогдуулах бүхнээс татгалзаж зайлсхийж байгаарай.

ЗАЛБИР

Өөрийнхөө эрүүл мэндийн төлөө гаргасан чухал шийдвэртээ үнэнч, тууштай байж, өөрийгөө хурцалж, өөртөө итгүүлж, өөрийгөө ялан дийлж байж гэмээнэ та хорт зуршлаа хурдан хугацаанд хаяж чадах билээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549