Үүрд дурсагдах гавьяат хүмүүс

access_time 2019-06-17
remove_red_eye 61

 

“Эдүгээгийн нэг ч сайдын хийж чадаагүйг Анастасия Цэдэнбал-Филатова хэдхэн туслах, нэг л жолоочийн хамтаар хийчихсэн шүү дээ…

“Бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн уриан дор өөрийн хань, төрийн тэргүүн Цэдэнбалаас эхлээд, эгэл жирийн үйлдвэрийн ажилтан хүртэлх бүхий л хөдөлмөрчдийн нэг өдрийн цалинг “Хүүхдийн төлөө фонд”-д хуримтлуулаад дөрвөн зүг найман зовхист хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг яслийг иж бүрнээр нь байгуулж байлаа…

Хуримын ордон, Хүүхдийн ордон, Найрамдал зуслан гээд хэлвэл энэхэн цаас багадах хүүхэд залуус руу чиглэсэн их бүтээн байгуулалтыг зууны төрийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын гэргий, Орос төрхтэй ч Монгол сэтгэлтэй, та бидний авгайлан хүндэлж заншсан ажаа-мама буюу Цэдэнбал-Филатова байгуулсныг би энд бахархалтайгаар хэлмээр байна.

Энэ үед хүүхэд бүр жаргалтай байж, хүүхэд нас нь цагаахан байж… Жаргалтай хүүхдийн цагаан сэтгэлээр эх орон маань дүүрэн байж дээ…

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549