“Ланд крузер 200” замын хажуу руу унаж 5 хүн нас баржээ

access_time 2019-06-17
remove_red_eye 283

 

Төв аймгийн Баянхангай суманд өчигдөр /2019.06.16/ 18.26 цагт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн жолоодож явсан “Ланд крузер 200” загварын суудлын автомашин замын хажуу руу унасан байна.

Машинд зургаан зорчигч явсан бөгөөд ослын улмаас 47 настай Э, 44 настай Г, 40 настай С, 35 настай О, таван настай Э нар газар дээрээ нас барж, 11 настай Е хүнд гэмтжээ. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид таван хүний цогцсыг машинаас гаргаж, цагдаагийн байгууллагад, хүнд гэмтэлтэй 11 настай Е-г эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549