Skip to content
Sat. Dec 14th, 2019
  • Нийгэм
  • Дэлхий
  • Зөвлөгөө
  • Улс төр
  • нийтлэл
  • Онцлох
  • Ярилцлага
  • Үзэл бодол
  • Эдийн засаг
  • Урлаг

Дуулиант мэдээллийн уурхай

Primary Menu
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Урлаг
  • Зөвлөгөө
  • Дэлхий
  • нийтлэл
  • Ярилцлага
  • Home
  • Эрүүлжүүлэгдэж буй эмэгтэйчүүдийн нас залуу, давтамж нэмэгдэж буй нь аюул
  • Нийгэм

Эрүүлжүүлэгдэж буй эмэгтэйчүүдийн нас залуу, давтамж нэмэгдэж буй нь аюул

admin 1 min read

 

“Монгол улсын архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Эмэгтэйчүүдийн архины хэрэглээ”-ний талаар Төмөр зам дахь цагдаагийн газарт өнөөдөр зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд НЦГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн, НЦГ-ын Хэв журмын хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Ш.Батболд, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МЭХ-ны хүндэт Ерөнхийлөгч, Гал голомт үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, ШШБЕГ-ын Мааньт дахь Албадан эмчилгээний газрын дарга дэд хурандаа З.Энхмаа, Баривчлах төвийн дарга дэд хурандаа Д.Чинзориг, мөн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтнүүд, албадан эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаа хариуцсан ахлах байцаагч нар оролцсон юм.

Мэргэжлийн байгууллагын судалгаагаар архи хэтрүүлэн хэрэглэж, гэр бүлийн, мөн нийгмийн хэв журмыг зөрчиж, эрүүлжүүлэх байранд хүргэгдэж ирж буй эмэгтэйчүүдийн тоо урьд өмнөхөөс огцом өссөн нь харагдаж байна.

Тухайлбал “Монгол улсын архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Эмэгтэйчүүдийн архины хэрэглээ”-ний талаар Төмөр зам дахь цагдаагийн газарт өнөөдөр зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

2016-2018 оны хооронд эрүүлжүүлэгдсэн эмэгтэйчүүдийн давтамжийг судлахад жилд хоёр удаа эрүүлжүүлэгдсэн эмэгтэй 377, гурав дахь удаагаа 72, дөрөв дэх удаагаа 22, тав дахь удаагаа 13, зургаа дахь удаагаа 4, долоо дахь удаагаа 2, найман удаа эрүүлжүүлэгдсэн эмэгтэй 8 байсан. Мөн 21 эмэгтэй оюутан, 16 эмэгтэй сурагч эрүүлжүүлэгдсэн нь эмэгтэйчүүдийн дундах архины хэрэглээ өссөн. Насны хувьд 25-45 насны буюу ид залуу насны эмэгтэйчүүд илүү ихээр архи хэрэглэж байна” гэсэн статистик мэдээллийг өглөө. Энэ бүх мэдээлэл Монгол улс эмэгтэйчүүдийнхээ сэтгэл зүй болоод аюулгүй байдалд илүү ихээр анхаарал хандуулах зайлшгүй шаардлага үүссэнийг харуулж байна.

Энэ талаар МЭХ-ны Хүндэт Ерөнхийлөгч Д.Мөнхөө “Залуу хүн амтай манай улсын хувьд нэг хүн амд ногдох архины хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт орж буй нь эмгэнэл юм. Архи согтууруулах ундааны үйлдвэрлэл, үйлчилж буй хамрах хүрээг багасгах, анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн үйлчилгээний ажилтнууд Монгол эмэгтэйчүүдэд нийгмийн ямар үйлчилгээнүүд үзүүлж байна вэ? гэдэгт илүүтэй анхаараасай. Төрийн үйлчилгээ үзүүлж буй цагдаагийн байгууллага тулгамдаж буй асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх, эрэлхийлж буй санал санаачилгуудаа төрд хүргүүлээсэй” гээд “Эмэгтэйчүүдийг сэтгэл зүйгээр засах чиглүүлэх, боловсруулах, хөгжүүлэх асуудалд үндэсний хэмжээний байгууллага МЭХ-г татан оролцуулж, энэ байгууллагыг Төр, олон нийтийн статустай болгон, нөлөөллийн ажлуудыг гүйцэтгүүлэхэд ашиглаасай гэж хардаг” хэмээн хэлсэн.

Харин МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл: “МЭХ эмэгтэйчүүдийн архины хамааралд автаж буй суурь шалтгааныг тодорхойлох нь чухлыг, мөн архины үйлдвэрлэл, худалдан борлуулах тусгай зөвшөөрөл дээр манай улс бодлогоо эргэж харах, архинд орсон хүний асуудлаас гадна өсвөр үе, хүүхэд залуусаа архинаас урьдчилан сэргийлэх, эмэгтэйчүүдийн сэтгэл засал, олон нийтийн хандлагыг өөрчлөх, Соён гэгээрлийн ажлуудыг зохион байгуулахад хамтран ажиллахаа илэрхийллээ.

Continue Reading

Previous: МОНГОЛЫН ХАМГИЙН ӨРГӨН МОД БАЯНХОНГОРТ БИЙ
Next: Хятад эр лацадсан уурхайг ажиллуулж байгаад осол гаргаж, гурван хүн нас баржээ

холбоотой мэдээ

8a80f4d668f8cba7e21882f933f02b5d_x3 Ахмад тамирчин Ц.Раднаа Ази тивийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 1 min read
  • Нийгэм

Ахмад тамирчин Ц.Раднаа Ази тивийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

admin
606 МОНГОЛ ОХИН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖ 6000 АМ.ДОЛЛАРААР ШАГНУУЛЖЭЭ 1 min read
  • Нийгэм

МОНГОЛ ОХИН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖ 6000 АМ.ДОЛЛАРААР ШАГНУУЛЖЭЭ

admin
603 Шинжээч: Оюутолгой говийн усыг шавхаж, малчдын нүүдэлчин ахуйг устгаж байна 1 min read
  • Нийгэм

Шинжээч: Оюутолгой говийн усыг шавхаж, малчдын нүүдэлчин ахуйг устгаж байна

admin
600 Насанд хүрээгүй охиныг хүчиндсэн цагдаа 3 жилийн ял авч, хохирогч охин хүүхдийг нь төрүүлжээ 1 min read
  • Нийгэм

Насанд хүрээгүй охиныг хүчиндсэн цагдаа 3 жилийн ял авч, хохирогч охин хүүхдийг нь төрүүлжээ

admin
1536149871329280_n_20191105064620 Хотын Захирагч С.Амарсайхан Багахангай дүүргийн иргэд төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцлоо 1 min read
  • Нийгэм

Хотын Захирагч С.Амарсайхан Багахангай дүүргийн иргэд төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцлоо

admin
664_n_20191105061301 Хотын Захирагч С.Амарсайхан Багахангай дүүрэгт ажиллаж байна 1 min read
  • Нийгэм

Хотын Захирагч С.Амарсайхан Багахангай дүүрэгт ажиллаж байна

admin

Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд

8a80f4d668f8cba7e21882f933f02b5d_x3 Ахмад тамирчин Ц.Раднаа Ази тивийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 1 min read
  • Нийгэм

Ахмад тамирчин Ц.Раднаа Ази тивийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

admin
6gishvvn ХЭДС-гаас зээл авахад нөлөөлсөн УИХ-ын эмэгтэй гишүүд хэн хэн бэ? 1 min read
  • Дэд онцлох
  • Улс төр

ХЭДС-гаас зээл авахад нөлөөлсөн УИХ-ын эмэгтэй гишүүд хэн хэн бэ?

admin
400 Төрийн ордны секс дуулианд хэн хариу өгөх вэ 1 min read
  • Онцлох
  • Улс төр

Төрийн ордны секс дуулианд хэн хариу өгөх вэ

admin
606 МОНГОЛ ОХИН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖ 6000 АМ.ДОЛЛАРААР ШАГНУУЛЖЭЭ 1 min read
  • Нийгэм

МОНГОЛ ОХИН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖ 6000 АМ.ДОЛЛАРААР ШАГНУУЛЖЭЭ

admin
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан