Бүх насаараа хоригдох ял авсан эр аутизмтай хүүг аварсан түүх…

access_time 2019-06-16
remove_red_eye 617

 

Захарий Тукер гэх энэ хүү есөн настайгаасаа аутизмын өвөрмөц хэлбэрийн өвчтэй нь тогтоогджээ. Түүний өвчин гэнэт маш цочмог сэтгэлийн илэрхийлэл хөдөлгөөнөөр илэрдэг агаад улам бүр хурц шинжтэй болж эхэлжээ. Байнга уйлдаг, шөнө ч унтдаггүй, өвчин ойр ойрхон хөдөлдөг болсоор байлаа. Өвчин нь хөдөлсөн үедээ хэнийг ч өөртөө ойртуулдаггүй тул бүр ч хэцүү байжээ.
Эцэг эх Артур болон Сьюзан Тукер нь хүүгээ эмчлүүлэх гэж бүхий л эмнэлэгийг зорьсон ч байдал дээрдээгүй байх үед ээж нь цахим ертөнцөөс Крис Вогт гэгчийн тухай уншжээ. Ер бусын чадвартай энэ хүн аутизмтай хүүхдүүдэд тусалдаг хөтөч нохойг сургадаг аж. Гэсэн ч Крис 1998 онд хүн амины хэргээр бүх насаараа буюу 48 жилийн ял аван шоронд сууж байлаа.

30 гарсан түүний хувьд энэ нь бүх насаа шоронд өнгөрөөнө гэсэн үг. Гайхалтай нь тэрээр шоронд ч хүнд өвчтэй хүүхдүүдэд тусалдаг нохойг сургах ажлаа хийсээр байжээ. Шоронгийн хараагүй дүлий хоригдлуудад хөтөч ноход хэрэгтэй тул Крисийг энэ ажилд томилсон аж.

Захарийн эцэг эх хөөцөлдсөөр эцсийн найдвар болоод байсан хүнтэйгээ уулзаж хүүгээ үзүүлэх зөвшөөрөл авч чаджээ. Гэтэл эхний уулзалт нь бүгдийх нь хувьд бөөн гамшиг болон дууссан байна. Гэсэн ч гайхалтай нь хоёрдахь уулзалтаас эхлээд хүү Крисд дуртайяа очиж сонгож өгсөн Клайд гэдэг нохойтой нь найзалж эхэлжээ.

Хүнд ялтан нохойг аутизмтай хүүхдийн өвчнийг хөдлөх тэр мөчийг урьдчилан мэдрэн шууд хариу үйлдэл хийж өвчнийг нь саармагжуулах дадалд сургадаг. Ноход хүүхдийн зүрхний цохилтоор өвчин нь хөдлөх гэж буйг мэдэрч сурдаг тул цаг алдагүй саармагжуулах үйлдэл хийдэг гэнэ. Клайд маш сайн суралцсан чадварлаг нохой тул Захарийгийн жинхэнэ аврагч болжээ. Нохойтой болсноос хойш хүүгийн биеийн байдал нь эрс дээшилсэн байна.

Хэсэг хугацааны дараа тэд Кристэй уулзахаар ахин шоронд иржээ. Удаан хугацааны турш хэнийг ч өөртөө ойртуулдаггүй, орилж хашгирдаг байсан хүү хүн амины хэрэгтэй хүнд ялтанг гүйн очиж тэвэрсэн нь олон хүний сэтгэлийн хөдөлгөжээ. Ялтан ч тэсэлгүй уйлсан байна.

Тэрээр өдгөө 48 жилийнхээ ялын 21-ийг нь эдлээд байгаа гэнэ. Хийсэн хэргийнхээ тухай ярих дургүй агаад өөрийгөө хэтэрхий хулчгар байсан л гэдэг. Өдгөө тэрээр аутизмтай болон сэтгэцийн эмгэгтэй хүүхдийн хөтөч нохойг сургаж өгөн үүгээрээ гэм нүглээ бага ч гэсэн цайруулахаар шийджээ. Клайд нохой үүргээ маш сайн биелүүлж байсан тул Захарийгийн амьдрал шинээр эхэлжээ. Хүүгийн өвчин бараг хөдлөхөө больсон гэнэ. Хөдөлсөн ч улам бүр суларч бага түвшинд буурч байгааг эмч нар гайхан тэмдэглэжээ. Олон жилийн дараа өөрөө ч тайван унтаж эцэг эхээ ч бүтэн нойртой хонуулах болсон.

Эцэст нь сургуульд суралцах ямар ч боломжгүй гэгдэж байсан хүү ангидаа буцан иржээ. Энэ бүхэн нь алуурчин Крисийн ач гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549